CRI Монгол радио
“Бүс ба зам” кино телевизийн хамтын ажиллагааны үр бүтээлийн хурал боллоо
10-р сарын 16-нд Бээжинд “Бүс ба зам” кино телевизийн олон улсын хамтын ажиллагааны үр бүтээлийн тухай хэвлэлийн бага хурал “Олон мянган бээрийн замыг хамтдаа туулж, Торгоны зам дээр уулзацгаая” уриан дор болов. ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын газрын дэд дарга, Хятадын Төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн хэвлэлийн бага хуралд оролцов. Хятадын төв радио телевизийн дэд захирал Хү Жинжүнь уг арга хэмжээнд оролцож, үг хэллээ. Соёл, аялал жуулчлалын яам, Никарагуа, Тайланд, Иран, Танзани зэрэг орноос БНХАУ-д суугаа Элчин сайдын яамд, консулын газар болон “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулж буй орнуудын кино, телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудын холбогдох хариуцлагатан нар уг арга хэмжээнд оролцов.
Хү Жинжүнь хэлсэн үгэндээ, өнгөрсөн арван жилд “Бүс ба зам” санаачилга нь зураг төсөл байснаас бодитоор хэрэгжих хүртэл, хамтын ажиллагаа байснаас баялаг үр дүнд хүртэл хөгжиж ирсэн бөгөөд асар их эрч хүчийг харуулж, тоолж баршгүй үр бүтээлийг авчирсан юм. “Бүс ба зам” санаачилгын оролцогч, гэрч, өгүүлэгчийн хувьд, Хятадын төв радио телевиз өндөр чанартай түншлэлийн харилцааг идэвхтэй хөгжүүлж, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж байна. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй кино, телевизийн хамтын ажиллагааг өргөн хүрээнд өрнүүлж, хамтын хөгжлийн гайхамшигт үлгэр түүхийг сайтар өгүүлж чадсан байна. Нийгэм соёлын солилцооны өргөн дэлгэр платформыг бий болгож, нийгэм соёлын солилцоог ахиулан бие биетэйгээ учран танилцаж чадсан байна. Хятадын төв радио телевиз цаашид ч дэлхийтэй гар нийлж, илүү нээлттэй, илүү хүртээмжтэй, илүү өргөн цар хүрээтэй, илүү олон талт хандлагаар “Бүс ба Зам”-ыг өндөр чанартай хамтран бүтээн байгуулахад хэвлэл мэдээллийн хувь нэмрээ оруулсаар байх болно гэжээ.