Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

“Бүс ба Зам” санаачилгын талаар дэлхийн удирдагчид юу гэв?

Нийтэлсэн

Ази тивийг Европ, Африк цаашлаад дэлхийн өнцөг булан бүртэй хуурай зам болон далай тэнгисийн замаар холбож, улмаар худалдаа болон эдийн засаг зэрэг өргөн цар хүрээг хамарсан салбарт улс орнууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий “Бүс ба Зам” хэмээх санаачилгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэлхий дахинд танилцуулсны 10 жилийн ой энэ онд тохиож байна.  Ойг тохиолдуулан БНХАУ нийслэл Бээжин хотноо “Бүс ба Зам”-ын хамтын ажиллагааны талаарх дээд түвшний III чуулга уулзалтыг энэ мягмар-лхагва гарагт зохион байгуулж, чуулга уулзалтад 130 улс орны төр, засгийн газрын тэргүүн нар болон 30 гаруй олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Тэгвэл дэлхийн хэмжээний энэ том санаачилгын талаар “Бүс ба Зам”-ын хамтын ажиллагааны талаарх дээд түвшний III чуулга уулзалтын үеэр дэлхийн удирдагчдын хэн нь юу гэж хэлсэн, ямар байр суурьтай буйг та бүхэнд сонордуулъя.

“Бүс ба Зам” санаачилга нь дэлхий нийтэд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх арга замуудыг олоход тус болно гэдэгт итгэлтэй буйгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин чуулга уулзалтын нээлтийн ёслолын үеэр үг хэлэхдээ онцлон тэмдэглэсэн байна. В.Путин “Бүс ба Зам” санаачилгыг өндөөр үнэлдгээ илэрхийлээд, ОХУ болон БНХАУ нь бүх нийтийн тогтвортой байдал бөгөөд урт хугацааны эдийн засгийн хөгжил дэвшил, нийгмийн сайн сайхан байдлыг хангахыг ямагт эрмэлздэг бөгөөд соёл иргэншлийн олон талт байдал, улс бүр өөр өөрийн хөгжлийн замыг сонгох эрхийг хүндэтгэдэг гэсэн юм.

Хятад улс дэлхийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдээд, “Бүс ба Зам” санаачилга нь Хятад улсын эдийн засгийн хүчирхэг байдлыг дэлхий нийтэд нотлон харуулж, хөгжиж буй орнуудын хөгжлийн индэр, дэлхийн нийтийн сайн сайхан байдлыг хөхиүлэн дэмжих хөшүүрэг болж байна гэлээ.

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо “Бүс ба Зам”-ын хүрээнд хөгжлийн хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн бол Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес “Бүс ба Зам” санаачилгыг дэлхийн хэмжээнд хамтын ажиллагааг ахиулахад тус болох олон улсын хэмжээний ирээдүйтэй санаачилга гэж дүгнэн хэллээ.

Этиопын Ерөнхий сайд Абий Ахмедын хэлснээр, “Бүс ба Зам” санаачилга нь Африкт ихээхэн нэр хүндтэй бөгөөд тус тивийн тогтвортой хөгжлийн чиглэлээрх төслүүдийн өндөр эрэлт хэрэгцээг хангаж байна.

Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ “Хөгжлийн дэмжлэг, дэд бүтцийн тусламж авч чадахгүй буй олон улс орон байна. ‘Бүс ба Зам’ санаачилгад нэгдсэнээр дэд бүтцийн тулгамдсан асуудлаа дэд бүтцийн боломж болгож хувиргах боломжтой” гэлээ.

Чилийн Ерөнхийлөгч Габриэль Боричийн хэлснээр, “Бүс ба Зам” санаачилга нь харилцан ашигтай хамтын ажиллагааны чухал индэр, дэлхийн нийтийн хувьд хамтын хөгжилд хүрэх чухал боломж болоод байна. Чили улс энэ санаачилгын хүрээн дэх хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, цаашид ч идэвхтэй оролцох болно гэж тэрбээр хэлсэн байна.

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан хэлэхдээ “Унгар улс ‘Бүс ба Зам” санаачилгыг тууштай дэмжиж, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох болно. Унгар улс Хятад улстай найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа гүнзгийрүүлэхийн төлөө ямагт хүчин чармайдаг бөгөөд Европын холбоо дахь Хятад улсын найдвартай түнш хэвээр байх болно” гэжээ.

Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачилга бол нээлттэй бөгөөд хүртээмжтэй томоохон төсөл хэмээн Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиеев сайшааж, уг санаачилгыг тууштай дэмжихээ мэдэгдсэн байна.

Дэлхийн удирдагчид “Бүс ба Зам” санаачилгыг дэмжиж, уг санаачилгын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж буйгаа энэ мэтчилэн илэрхийлсэн байна.

Одоогоор таван тивийн 150 гаруй улс орон болон 30 гаруй олон улсын байгууллага энэ санаачилгад нэгдэж, санаачилгын хүрээнд 200 гаруй хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулагдаад байгаа юм. “Бүс ба Зам”-ын хамтын ажиллагааны талаарх дээд түвшний III чуулга уулзалт нь уг санаачилгын хүрээн дэх хамтын ажиллагааг цаашид улам бүр бэхжүүлэх хөшүүрэг боллоо гэж олон улсын шинжээчид мөн тодорхойлж байна.

Г.Солонго

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ5 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа