CRI Монгол радио
ХТРТ, Франц Пресс Агентлаг шинэ хамтын ажиллагаагаа эхлүүллээ
Нийтэлсэн
1 жил өмнөНийтлэлч
MongolТухайн бүс нутгийн цагаар 10 дугаар сарын 25-нд Төв хорооны суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн болон Франц Пресс Агентлагийн дарга Фабрис Фрайс нар Парист хоёр талыг төлөөлөн хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, Хятадын Төв Радио Телевиз, Франц Пресс Агентлаг хоорондын шинэ хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Хоёр тал Парисын зуны олимпоор боломж болгож мэдээллийн шинэ хэрэгсэл, хиймэл оюун ухаан зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтын ажиллагааны салбараа бүх талаар өргөжүүлнэ гэж гэрээнд тусгажээ.
Шэнь Хайшюн хэлэхдээ, олон улсын санал бодлын талбарт хамтын ажиллагаагаа цаашид ч нэмэгдүүлэн, эрх тэгш, шударга ёсны төлөөх дуу хоолойг хамтаар хүргэхийг хүсэж байна гэв.
Шэнь Хайшюн тэргүүтэй айлчлалын баг Парисын Дарь эхийн сүмийг сэргээн засварлах байгууллагын ерөнхий төлөөлөгч Филипп Жостын дагуулалтаар Парисын Дарь эхийн сүмийг сэргээн засварлаж буй газарт очиж, сэргээн засварлалтын төслийн танилцууллагыг сонссон байна.