CRI Монгол радио
ХТРТ, Олон улсын олимпийн хороотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав
Тухайн нутгийн цагаар 10-р сарын 27-нд Хятадын Төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн, Олон улсын олимпийн хорооны дарга Томас Бах нар Швейцарийн Лозанна хот дахь Олон улсын олимпийн хорооны төв байранд хоёр талын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, олимпийн уралдаан тэмцээнийг мэдээлэн дамжуулах, олимпийн соёлыг сурталчлах зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ. Олимпийн музейд Хятадын Төв радио телевизийн дурсгалын тоосгыг байрлуулах ажиллагаанд тэд мөн оролцжээ.
Бахтай уулзах үеэр Шэнь Хайшюн хэлэхдээ, Лозанна хотод ирж тантай уулзаж байгаа маань сайн найзынхаа гэрт ирсэнтэй адил санагдаж байна. Энэ оны 5-р сард таны гэрчлэлийн дагуу, Хятадын Төв радио телевиз 2024 оны Парисын олимпийн гол дамжуулах агентлагаар албан ёсоор уригдсан юм. Дөрөв хоногийн өмнө, Хятадын Төв радио телевиз Парисын олимпийг зохион байгуулах хороотой стратегийн хамтын ажиллагааг эхлүүлсэн, ирэх онд мэргэжлийн түвшиний томоохон цар хэмжээтэй багийг Парис руу илгээж, тэмцээнийг чанарын өндөр түвшинд дамжуулж, олимпийн гайхамшигт арга хэмжээнд өнгө будаг нэмэрлэх болно гэжээ.