CRI Монгол радио
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Ван И нар уулзав
Ван И юуны өмнө Ши Жиньпин даргын мэндчилгээг Ерөнхийлөгч Байденд уламжлаад, энэ удаагийн айлчлалын зорилго нь Америктай харилцаж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, Бали арлын хэлэлцээрт эргэн ирж, Сан Францискод тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу, Хятад Америкийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжлийн замд хурдхан оруулах явдал гэжээ.
Ван И хэлэхдээ, “Нэг Хятадын зарчим” болон Хятад Америкийн гурван хамтарсан мэдэгдэл нь хоёр орны харилцааны улс төрийн хамгийн чухал үндэс суурь юм. Хятад улс Америкийг дээд хэмжээнд чухалчилж, Хятадтай харилцаагаа тогтворжуулж, сайжруулахыг хүсэж байна гэжээ. Бид дэлхий, түүх, ард түмний өмнө хариуцлагатай хандаж, Хятад, Америкийн харилцааг үнэнхүү тогтвортой, сайжруулахын тулд Ши Жиньпин даргын дэвшүүлсэн харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтдаа ялалт байгуулах гурван зарчмыг баримтлах ёстой. Энэ нь хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх төдийгүй Олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүлээлт юм гэв.
Байден, Ши Жиньпинд мэндчилгээ уламжлаад, Хятад улстай харилцах харилцааг чухалчлах байр сууриа илэрхийлж, АНУ Хятадтай харилцаагаа хэвээр хадгалж, дэлхийн сорилтод хамтдаа хариу арга хэмжээ авахад бэлэн байна гэжээ.