CRI Монгол радио
Соёл иргэншлийн үзэсгэлэн Женевт гарлаа
Хятадын Төв радио телевиз /ХТРТ/ НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газар, Женев дэх төлөөлөгчийн газар болон Швейцарь дахь олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Хятадын байнгын төлөөлөгчийн газар хамтран “Соёл иргэншлийн тухай өгүүлэх нь” үзэсгэлэнг Женев хотын Үндэстнүүдийн ордонд дэлгээд байна.
Үзэсгэлэнд эртний Лянжү хотын туурь, Иньшү туурь, Саньшиндүй туурь зэрэг нэн дээр цагийн хуучны тууриудыг дижитал технологи ашиглан гурван хэмжээст зургаар сэргээн байгуулж, Хятадын соёл иргэншлийн агуу түүхийг ахин шинээр бүтээснээ толилуулж байна.
НҮБ-ын Женев дэх төлөөлөгчийн газрын Соёлын хорооны дарга Франческо Писано хэлэхдээ, “Энэхүү үзэсгэлэн нь Хятадын эртний түүхэн соёл иргэншлийг барууны орнуудад авчирч, бидэнд Хятадын соёлын олон талт байдлыг мэдрэх боломж олголоо. Өөр өөр соёл иргэншлүүд харилцан суралцахад хэвлэл мэдээллийн идэвхтэй үүргийг ХТРТ маш сайн гүйцэтгэлээ” гэжээ.
НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газар болон Швейцарь дахь бусад олон улсын байгууллагад суугаа Хятадын төлөөлөгч, элчин сайд Чэн Шюй хэлэхдээ, ХТРТ-тэй хамтарч энэхүү үзэсгэлэнг гарган толилуулж байгаадаа баяртай байна. Үзэсгэлэнгээр дамжуулан дэлхийн улс орнууд Хятадын соёл иргэншлийн талаарх ойлголтоо зузаатгаж, улмаар соёл иргэншил хоорондын солилцоо, харилцааг дэмжиж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулахад илүү их хүчин нэмэрлэх боломжтой болно гэжээ.