Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Калифорнийн амбан захирагчийн айлчлалын тухайд

Нийтэлсэн

АНУ-ын Калифорни муж улсын амбан захирагч Гэвин Ньюсом энэ өдрүүдэд Хятад улсад ирж аялан танилцаж байна. Хятад улсын дарга Ши Жиньпин 25-нд түүнийг хүлээн авч уулзсан юм. Английн “Дэйли Мейл” сонин, Хятад улсын удирдагч Гэвин Ньюсомыг халуун дотноор хүлээн авч уулзсан хэмээн мэдээлжээ. Энэ нь Хятад Америкийн орон нутаг хоорондын хамтын ажиллагааг Хятад улс чухалчлан үзэж, эрмэлзэж буйг харууллаа гэж гаднын өөр зарим мэдээллийн хэрэгсэл онцолжээ.

Энэ оны 6 дугаар сараас хойш Ши Жиньпин дарга Америкийн Гейтс сангийн хамтарсан дарга Билл Гейтс, Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер нарыг хүлээн авч уулзаж, түүнчлэн АНУ-ын найрсаг хүмүүст хэд хэдэн удаа хариу захидал илгээж, Хятад Америкийн олон салбарын харилцаа, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг биечлэн урагш ахиулсан билээ. Хятад Америкийн харилцааны үндэс иргэдийн дунд, эрмэлзэл найдвар ард түмэнд, ирээдүй залуучуудад оршино гэж Ши Жиньпин дарга өмнө нь олон удаа дурдсан байдаг. Харин энэ удаа Гэвин Ньюсомтой уулзахдаа, эрч хүч  орон нутагт оршино гэж нэмж хэлэв. Тэгвэл орон нутагт орших эрч хүч гэдгийг хэрхэн ойлговол зохих вэ? Бид Калифорни муж улс болон Хятад улс хоорондын харилцаа холбоогоор авч үзье.

АНУ-ын анхны Хятад хотхон Калифорнид бий болсон түүхтэй бөгөөд Сан Франциско хот Хятадад ихээхэн нэр нөлөөтэй юм. Хятад хүмүүс Америкт аялахдаа Калифорнийг зорин очих эхний сонголтоо болгох дуртай. Калифорни муж улсын их дээд сургуулийн системд Хятад улсын 25 мянган оюутан сурдаг. Эдийн засаг худалдааны хувьд, 2010 оноос хойш Хятад улс нь Калифорнийн импортын хамгийн том эх үүсвэр, экспортын чухал зах зээл болсон бөгөөд олон жилд Калифорнийн худалдааны хамгийн том түнш байсаар иржээ. 2022 оны байдлаар, Калифорнид Хятадын хөрөнгө оруулалттай 700 шахам компани байдаг бөгөөд 19 мянга гаруй ажлын байр бий болгосон байна. Энэ оны 9 дүгээр сард “Шанхай боомт-Лос Анжелес боомтын ногоон тээврийн коридорыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хөтөлбөр”-ийг нийтэлж, уг тээврийн маршрут нь дэлхийд хамгийн эрч хүчтэй далайн тээврийн маршрутын нэг болжээ.

Калифорнид уул хээрийн түймэр байнга гардаг тул уур амьсгалын өөрчлөлтөд онцгойлон анхаарал тавьж байна. Калифорнийн амбан захирагч асан Жерри Браун, Арнольд Шварценеггер нар өмнө нь Хятадад айлчлахдаа уур амьсгалын хамтын ажиллагаа өрнүүлж байв. Жерри Браун амбан захирагч байхдаа Калифорнийн их сургуулийн Беркли сургуульд Калифорни-Хятадын уур амьсгалын судалгааны хүрээлэнг үүсгэн байгуулжээ. Ноднин Калифорни муж улс Хятадын Экологи байгаль орчны яамтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Гэвин Ньюсомын Хятадад хийж буй энэ айлчлалын нэгэн гол ажил бол уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хамтын ажиллагаа эрэлхийлэх явдал юм. Энэ оны 9 дүгээр сард тэрбээр CNN-д  ярилцлага өгөхдөө, уур амьсгалын өөрчлөлттэй хамаатай Хятад улс хоорондын харилцааг хамгийн чухал, үндсэн харилцаа болгон авч үзэж шийдвэрлэнэ гэж ярьсан байна. Дэлхийн уур амьсгал дулаарч буй нөхцөл байдалд, дэлхийн хоёрдугаар том эдийн засгийн цогц Хятад улс болон цар хэмжээгээрээ “дэлхийн тав дахь том эдийн засгийн цогц” гэгддэг АНУ-ын Калифорни муж улс хоорондын хамтын ажиллагаа тун чухал байна.

Калифорни муж улс нь АНУ-ын шинжлэх ухаан технологи, инновацийн чухал баазын нэг. Хэвлэлүүдийн дэлгэрэнгүй мэдээллээс авч үзэхэд, Гэвин Ньюсом шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагаанд ихээхэн сонирхолтой байгаа нь илт. Жишээлбэл, Шэньжэнь хотод аялан танилцахдаа тэрбээр, Шэньжэнь хот хэдхэн жилийн дотор ухаалаг нийтийн тээврийн сүлжээг асар том цар хүрээтэйгээр бүтээн байгуулж чаджээ, “үнэхээр гайхалтай байна, энэ бол бидний энэ удаа ирсний шалтгаан” гэж ярьж байлаа. Хятад улсын шинэ эрчим хүчний BYD загварын автомашин туршин жолоодож үзсэнийхээ дараа, “би цахилгаан хөдөлгүүрт олон зүйлийн автомашинд сууж байсан, гэхдээ энэ машин дэвшил гаргажээ, дараагийн түвшний технологи байна” гэж ярьжээ.

Үүгээр ч зогсохгүй, Гэвин Ньюсом Хятад Америкийн харилцааны талаар оновчтой, ажил хэрэгч ойлголттой байна. Тэрбээр ХТРТ-д ярилцлага өгөхдөө, “харилцааг таслах” нь Хятад Америкийн хувьд сонголт биш гэсэн юм. Тэрбээр хэвлэлийн бага хурал дээр, Америк Хятад хамтарч ажиллах нь тэг нийлбэрийн үзэлцээ биш, Хятад улс илүү сайн амжилтад хүрвэл бид бүхэн улам сайн амжилт бүтээж чадна гэж ярьжээ. АНУ-ын Смит коллежийн эрдэмтэн Сара Ньюланд хэлэхдээ, Гэвин Ньюсомын аялал нь Хятадад айлчлах гэж буй АНУ-ын бусад муж улсын захирагчдад нөлөөлж, Хятадтай харилцаа холбооны олон суваг нээхийг хүсэж буй хүмүүсийн итгэлийг нэмэгдүүлж магадгүй. Орон нутаг хоорондын ийм харилцаа солилцоо нь Хятад Америкийн харилцаа сайжран хөгжихөд ч эерэг хүч нэмж байна гэжээ.

Гэвин Ньюсом Хятадад айлчилж буй үеэр Хятадын ГХЯ-ны сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений урилгаар АНУ-д айлчлахаар 26-нд мордлоо. Энэ оны 6 дугаар сараас хойш АНУ-ын олон өндөр албан тушаалтан Хятадад айлчилсны дараа Хятадын өндөр албан тушаалтан анхдагч удаа АНУ-д тусгайлан айлчлахаар буй нь энэ юм. Энэ нь хоёр том гүрэн хурцадмал байдлыг “хариуцлагатай”-гаар зохицуулахыг сүвэгчилж байгаа хэрэг гэж Америкийн албан тушаалтан хэлсэн талаар Германы телевизийн 2-р суваг веб сайтдаа мэдээлжээ. Энэ айлчлал Хятад Америкийн харилцааг хэвийн байдалд оруулна гэж гаднынхан нийтдээ хүсэн хүлээж байна.

Хятад Америкийн эдийн засгийн ерөнхий хэмжээ дэлхийн гуравны нэгээс давж, хүн амын нийт тоо дэлхийн дөрөвний нэг шахам байж, хоёр талт худалдааны хэмжээ дэлхийн тавны нэгийг эзэлдэг. Эдгээр үр бүтэмж хялбархан олдоогүй тулд нандигнах ёстой. Калифорни муж улс урт хугацааны туршид Хятад улстай найрсаг харилцаатай байдаг нь оновчтой, нээлттэй сэтгэхүйгээр хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж буйд оршино. Хятад Америкийн харилцаа дордохоо зогсож тогтворжсон энэ үед Гэвин Ньюсомын энэ айлчлал нь Вашингтонд сэрээх дохио болсон тул түүний Хятад улсын тухай оновчтой ажил хэрэгч ойлголтоос Вашингтоны улс төрчид суралцахад илүүдэхгүй юм.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа