CRI Монгол радио
Камбожийн ерөнхий сайд CGTN сувагт ярилцлага өгчээ
Хун Манет хэлэхдээ, Хятад улс 11 жилийн турш Камбожийн хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн. Камбожийн манго, банана, самар, будаа Хятадын олон сая өрхийн ширээ дээр байна. “Бүс ба Зам”-ын хүрээнд Камбожид хурдны зам, усан цахилгаан станц, эдийн засгийн тусгай бүс, нисэх онгоцны буудал, боомт, спортын байгууламж зэрэг олон төсөл хэрэгжиж эхэлсэн. “Бүс ба Зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах нь хөгжиж буй олон оронд хөгжлийн боломж олгож, ялангуяа бидэнд санхүүжилтээр тусалж, технологи нутагшуулж, Камбож улсыг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг илүү хурдацтай байгуулах боломж олгож байна. Иймд, Камбож зэрэг хөгжиж буй орнууд “Бүс ба Зам”-ын үр шимийг маш их хүртсэн гэв.
Тэрбээр, цааш нь хэлэхдээ, аялал жуулчлалын салбар бол Камбожийн эдийн засаг, хөгжлийн чухал хөдөлгүүр. Манай аялал жуулчлалын яам Камбож руу жуулчид татах зорилгоор, ялангуяа Хятадын жуулчдыг ирүүлэхийн тулд маш идэвхтэй бодлого хэрэгжүүлж байна. Бид өөрсдийн өвөрмөц соёлтой. Соёлын олон өв, сүм хийдтэй. Хятадын найз нөхөд манай орноор аялж бидний түүх соёлтой танилцахыг урьж байна гэжээ.