CRI Монгол радио
Төвийн банк санхүүгийн анхны хуралдаан тус салбарын чанартай хөгжлийг тодорхойллоо
Ши Жиньпин хэлэхдээ, “Банк санхүү чөлөөтэй хөгжиж байж, эдийн засаг хөгжинө. Банк санхүү тогтвортой байж, эдийн засаг тогтворжино. Банк санхүү хөгжин цэцэглэж байж, эдийн засаг хөгжин хүчирхэгжинэ” гэжээ.
Тэрээр цохон тэмдэглэхдээ, банк санхүү нь эдийн засаг нийгмийн хөгжилд чанартай үйлчилгээ хангаж, томоохон стратеги, гол салбарууд болон эмзэг гогцоонд банк санхүүгийн шилдэг үйлчилгээ үзүүлэх ёстой. Банк санхүүг шинжлэх ухааны инновац, тэргүүний үйлдвэрлэл, ногоон хөгжил, жижиг дунд аж ахуйн нэгж зэрэгт түлхүү ашиглаж, инновацид тулгуурласан хөгжлийн стратеги, бүсчилсэн зохицонгуй хөгжлийн стратеги, нийтэд хүртээмжтэй банк санхүү, өндөр насны асрамж, дижитал банк санхүү зэрэг 5 том салбарт хүчтэй дэмжлэг үзүүлэх ёстой. Орчин үеийн банк санхүүгийн байгууллага болон зах зээлийн тогтолцоог буй болгож, хөрөнгө мөнгийг бодит эдийн засагт оруулах зам сувгийг бүрдүүлэх ёстой гэжээ.
Төвийн банк санхүүгийн хуралдаанд Ши Жиньпин дарга, өдгөө банк санхүүгийн салбарт олон төрлийн зөрчил асуудал оршиж, харилцан нөлөөлж, эдийн засаг банк санхүүгийн далд эрсдэл маш их болжээ. Хяналт удирдлагаа чангаруулж, эрсдэлээс сэргийлж, түүнийг зохицуулан, системийн шинж чанартай банк санхүүгийн эрсдэл үүсэхээс сэргийлэх хэрэгтэй гэв.
Тэрээр энэ хуралдаанд цохон тэмдэглэхдээ, гадаадын хөрөнгийг авч ашиглах, гадаадад хөрөнгө оруулахыг уялдуулан, банк санхүүгийн салбар дахь тогтолцооны шинж бүхий нээлттэй байдлыг цаашид өргөтгөж, олон улсын эдийн засаг худалдааны жишгээр ажиллаж, хил дамнасан хөрөнгө оруулалт, хөрөнгө босгох ажлыг хялбарчилж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятадад хөрөнгө оруулж, ажил хэргээ явуулахад нь тус дөхөм үзүүлж, Шанхайн олон улсын банк санхүүгийн төвийн өрсөлдөх хүчийг бататгаж, Хонконгийн олон улсын банк санхүүгийн төвийн байр суурийг цаашид бэхжүүлэх ёстой гэжээ.