CRI Монгол радио
Хятадын зах зээл дэлхий дахинд боломж олгоно
Нээлттэй байдал дэвшил авчирна, хаалгаа түгжвэл хоцорно. Хятад улс үүд хаалгаа улам дэлгэж, илүү нээлттэй байх болно. Хятадын хаалга хаагдахгүй. Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн тогтвортой хөдөлгөх хүч, улс орнууд бизнесээ тэлэх том зах зээл, даяаршилд идэвхтэй хувь нэмэр оруулагч байх болно гэж Ши Жиньпин олонтаа дурдсан байдаг.
Хятад улсын дотоод эрэлтийн асар том зах зээл шинийг бүтээх орон зайг тасралтгүй бий болгож, өндөр түвшний нээлттэй байдал нь Хятадын хөгжлөөс хамтдаа хуваалцах боломжийг бусад улсуудад олгох болно. Хятад улс бол олон улсын хамтын ажиллагааг санаачлагч, олон талт үзлийг дэмжигч гэж Ши Жиньпин цохон тэмдэглэсэн байна.
Хятад улс бодит үйл хэрэг, бодит ажлаар дэлхийн хөгжилд шийдвэрлэх арга замыг засч байна. “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах Хятадын санаачилгад 5 тивийн 150 гаруй улс, олон улсын 30 гаруй байгууллага оролцож, хамтын ажиллагааны 200 гаруй баримт бичигт гарын үсэг зуржээ. “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулахад зарцуулсан холбоотой хөрөнгө оруулалтын үр өгөөжөөр 2030 он гэхэд хамтран бүтээн байгуулагч орнуудын 7.6 сая иргэн нэн ядуугаас ангижирч, 32 сая ядуу иргэдийн амьдралд өөрчлөлт гарах болно гэж Дэлхийн банк тэмдэглэсэн байна.