CRI Монгол радио
Импортын экспо зохиох зорилго юу вэ?
Шанхайн хурал үзэсгэлэнгийн “Дөрвөн навчит хошоонгор” төвд энэ сарын 5-10-ны өдрүүдэд Хятадын олон улсын импортын 6 дахь экспо болно. Цар тахлын дараа тус импортын экспо үзэсгэлэнгээ танхимаар, бүрэн хүчин чадлаар нь өргөн хүрээнд зохиож буй нь энэ юм.
Өмнөх таван экспод 131 улс, олон улсын байгууллага оролцож, 2000 шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээ танилцуулж, худалдаа хийх гэрээний үнийн дүн 350 тэрбум ам.долларт дөхөж байв.
“Миний бие 5 жилийн өмнө, импортын экспо зохион байгуулах тухай зарласан нь нээлттэй байдлаа улам өргөжүүлж, Хятадын зах зээлийг дэлхий дахинд асар их боломж болгох зорилго байлаа. Импортын экспо нь эдүгээ Хятад улсын хөгжлийн шинэ төлөвийг харуулах цонх, өндөр түвшинд нээлттэй байлгах индэр, дэлхий нийтээр хамтдаа хуваалцах олон улсын олон нийтийн бүтээгдэхүүн болсон юм” гэж жилийн өмнөх 11 дүгээр сарын 4-нд Хятад улсын дарга Ши Жиньпин 5 дахь экспогийн нээлтийн илтгэлдээ онцолж байсан юм. Энэ үг импортын экспогийн чухал үүрэг, баялаг үр бүтээмж, өргөн агуулгад дүгнэлт хийж, Хятад улс нээлттэй хөгжлийн төлөө тууштай хичээж, хамтран ажиллаж, хамтдаа хожих боломжтойн мэдээллийг агуулсан байна. Нэгд, “Хөгжлийн шинэ төлөвийг харуулах цонх”. Хоёрт, “Өндөр түвшинд нээлттэй байлгах индэр”. Гуравт, “Дэлхий нийтээр хамтдаа хуваалцах олон улсын олон нийтийн бүтээгдэхүүн” гэдэг үгс нь дээрхийг илэрхийлж байгаа юм.
Дэлхий нийтэд үр өгөөж хүртээх зорилтдоо импортын экспо хүрч чадлаа. Тус экспогийн үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ дэлгэснээр, Хятадын асар том зах зээлд хөл тавьж, цаашид асар их зах зээлд орон зайгаа олох боломжтой болж байгаа юм.