CRI Монгол радио
Экспод 70 гаруй улс орон, Олон улсын байгууллага оролцоно
Хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь: Холбогдох улс орны удирдагчид, зочин төлөөлөгчид, бизнесийнхэн экспод оролцохыг бид сайшааж байна. Өмнөх таван удаагийн экспогийн нээлтийн ёслол дээр Ши Жиньпин нээлттэй байх томоохон арга хэмжээг зарласан нь Хятадын дээд түвшний гадаадад нээлттэй байдлыг үр дүнтэй ахиулж, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг байгуулах итгэл зориг, шийдэмгий байдлыг бүрэн харуулсан юм. Статистик мэдээгээр, эхний таван экспод бүртгүүлэгчид давхацсан тоогоор 2 саяас давж, 131 улс орон, Олон улсын байгууллага үзэсгэлэнд оролцсон бол аж ахуйн нэгжийн 15 мянга гаруй төлөөлөл оролцож, 2000 гаруй шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээгээ танилцуулж, бараг 350 тэрбум ам.долларын гэрээ хэлэлцээр тохиролцсон байна.
Энэ удаагийн экспод 154 улс орон, бүс нутаг, Олон улсын байгууллагын зочдыг хүлээн авч, 3400 гаруй аж ахуйн нэгж, 410 мянга орчим үзэгч бүртгэсэн гэж Ван Вэньбинь хэлжээ.