CRI Монгол радио
Хятадын олон улсын импортын VI экспогийн ач холбогдол ба бидний мэдвэл зохих зүйлс
Энэ сарын 10 хүртэл үргэлжлэх VI экспо-д зориулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүлэхдээ “ХОУИЭ нь Хятад улсын хөгжлийн замаар дамжуулан дэлхий дахинд шинэ боломжуудыг бий болгох хөгжлийн шинэ хэв маягийг хөгжүүлэх цонх болж, Хятадын асар том зах зээлийн боломжуудаас хуваалцах боломжийг дэлхий дахинд олгодог өндөр стандарт бүхий нээлттэй платформ байх болно” гэжээ.
Мөн энэхүү экспо нь олон улсад бараа бүтээгдэхүүнээ танилцуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж, дэлхийн эдийн засгийг илүү нээлттэй болгох, харилцан ашигтай хамтын ажиллагааны үр шимийг дэлхий дахинд хүртээх боломжийг олгох болно гэж Ши Жиньпин дарга цохон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян VI экспогийн нээлтийн ёслолд үг хэлэхдээ “Хятад улс зах зээлийн боломжийг улам ихээр нээж, үйлдвэрлэлийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад тавьсан бүх хязгаарлалтыг арилгах бодлого хэрэгжүүлнэ” гэж онцлон тэмдэглэсэн юм.
Дэлхийн удирдагчид болон олон улсын шинжээчдийн хэлснээр, VI ХОУИЭ нь цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлт, хөгжлийг хөхиүлэн дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж, бизнесийн олон шинэ боломжийг бизнес эрхлэгчдэд санал болгож байна.
VI ХОУИЭ-гийн талаар мэдвэл зохих тоо баримтууд:
· Энэ удаагийн экспод 154 улс орон, бүс нутаг болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
· Нийт 367 мянган хав.дөр.метр талбайг хамарсан үзэсгэлэнгийн танхимд 3400 гаруй компани бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлхий дахинд танилцуулж, дэлгэн үзүүлж байна.
· Оролцогч компаниудын 200 орчим нь 2018 оноос хойш буюу анх зохион байгуулагдсан цагаас нь хойш ХОУИЭ-д тасралтгүй оролцож буй компаниуд байна.
· Мөн 400 орчим компани цар тахлын улмаас хоёр жил өнжсөний дараа эксподоо эргэн оролцож байна.
· Түүнчлэн дэлхийн шилдэг 500 компанийн талаас илүү хувь нь буюу 289 компани VI ХОУИЭ-д оролцож байна.
· VI ХОУИЭ-д 11 улс анх удаа оролцож буй бөгөөд тэдгээрийн нэг нь АНУ юм. Америкийн павильон 17 компаниас бүрдэж буй бөгөөд тэдгээр компани нь гол төлөв хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд болон хөдөө аж ахуйн техник технологийг дэлгэн үзүүлж байна.
· Экпо-д автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч 15 компани оролцож байна.
Ийнхүү энэ экспогоор дамжуулан Хятад улс зөвхөн дэлхийн худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлээд зогсохгүй дэлхий дахинтай хөгжлийн боломжоо хуваалцаж, харилцан ашигтай хамтран ажиллах, хамтын ирээдүйг цогцлоох хүсэл эрмэлзлээ ч нотлон харуулж байна.
Г.Солонго