CRI Монгол радио
“Хуучин андууд” экспод өнгө гэрэл нэмэрлэж байна
“Бид 6 жил дараалан экспод оролцсон болохоор экспогийн хуучин андууд болсон оо, энэ удаад илүү их боломж олдоно гэдэгт итгэж байна” гэж 11-р сарын 3-нд Доле Сингапур Ази Холдингсын ХХК-ийн Хятадын үйл хэрэг хариуцсан менежер Ян Жэньюй сэтгүүлчдэд хэлж байлаа.
Хятадын олон улсын импортын 6 дахь экспо 5-10-ны өдрүүдэд Шанхай хотноо нээгдэх бөгөөд одоогоор бүх бэлтгэл ажил хангагдсан байна. Сүүлийн өдрүүдэд 154 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын зочид төлөөлөгчид, дэлхийн 3400 гаруй аж ахуйн нэгжүүд экспод оролцохоор байгаа бөгөөд үүний дотор “Бүс ба Зам” хамтын ажиллагааны 1500 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байна. 3400 гаруй аж ахуйн нэгжийн дунд Доле шиг 6 дахь удаагаа оролцож байсан “экспогийн хуучин андууд” цөөнгүй байгааг дурдахад таатай байна.
Тэгвэл экспогийн хуучин андууд яагаад ахин дахин оролцож байгаа бэ? Учир нь “хуучин андууд” үнэхээр экспогоос хөгжлийн боломжийг олж авсанд байгаа юм.
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн сэтгэл ханамжтай байдлыг Хятадын үндэсний эдийн засгийн эхний гурван улирлын тоо баримтаас харж болно. Урьдчилсан тооцоогоор, эхний гурван улиралд Хятадын ДНБ өмнөх оны мөн үеийнхээс 5.2%-иар өссөн нь дэлхийн томоохон хөгжингүй орнуудын эдийн засгуудаас ч илүү хурдтай байна. Эдгээрийн дотроос хэрэглээний өсөлт нь хамгийн том онцлох зүйл болж, хэрэглээний зардал нь ДНБ-ий өсөлтийг 4.4 нэгжээр дайчилж чаджээ. Иймээс гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд эдгээр тоо нь зах зээлийн асар том боломж гэсэн үг.
1 тэрбум 400 сая хүн амтай, 400 сая гаруй дунд орлоготой хүн ардтай асар том зах зээлээс гадна Хятадын засгийн газар гадаадад нээлттэй байхаа баримталж ирсэн нь улс орны бизнесменүүдийг татах чухал хүчин зүйл юм. Ялангуяа “Бүс ба Зам” санаачилгын хамтын бүтээн байгуулалтын өрнүүлж буй нээлттэй байлгах шийдвэр зориг нь дэлхий нийтэд маш их үр өгөөж авчирч байна. Энэхүү экспогийн үзэсгэлэнд 72 оролцогчийн 64 нь “Бүс ба Зам” санаачилгыг хамтран байгуулж буй орнууд юм. Сүүлийн өдрүүдэд, Хятад-Европын “Экспо дугаартай” ачааны галт тэрэг нь Евразийн эх хуурайг дайран, “Бүс ба Зам”-ын орнуудын бараа бүтээгдэхүүнийг тээж үзэсгэлэнгийн талбай руу тасралтгүй хүргэсээр байна.
Энэхүү экспо нээгдэхийн өмнөхөн Хятад улс “Бүс ба Зам”-ыг чанарын өндөр түвшинд бүтээн байгуулахыг дэмжих, “Торгоны замын цахим худалдаа”-ны хамтын ажиллагааны тэргүүний туршилтын бүсийг Шанхайд суурьшуулах зэрэг чухал арга хэмжээг хэрэгжүүлснээр, “Дижитал торгоны зам”-ын эрүүл тогтвортой хөгжилд үр дүнтэй тусламж үзүүлж чадсан байна. “Бүс ба Зам” санаачилга цаашид өргөжин тэлж, илүү олон түншүүд энэхүү ашигтай үр дүнг хуваалцах болно гэж үзэсгэлэнгийн олон оролцогчид найдаж байгаагаа илэрхийлэв.
“Хуучин андууд”-ын эдгээр тод илэрхийлэл нь экспо нь хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг ахиулах Хятад улсын бодит туршлага гэдгийг дэлхий нийтэд харуулж байна. Энэ цонхоор дамжуулан Хятад улс олон талт үзлийг баримталж, хөгжлийн үр өгөөжөө хамтдаа хуваалцах шийдвэр зориг, үйл ажиллагаагаа дэлхий нийтэд харуулж байна. Мөн “хуучин андууд” ч АНУ болон барууны зарим хүмүүсийн Хятадын эсрэг “гадаадынхан хөрөнгөө татаж байна гэгч онол” няцаагдах нь гарцаагүй юм.
Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгээс саяхан нийтэлсэн тайланд дурдсанаар, судалгаанд хамрагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 80 гаруй хувь нь Хятадын бизнесийн орчны үнэлгээнд сэтгэл хангалуун байгаа бөгөөд Хятадын зах зээл гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг ихээхэн татсан хэвээр байна. Зургаа дахь экспо нээлтээ хийх гэж байгаа энэ ташрамд, экспогийн “хуучин андууд” шинэлэг зүйлээ үзэсгэлэнт дэлгэн үзүүлж, “Хятадын боломжуудыг хуваалцах” үйл явдал ч илүү гүнзгий, илүү баялаг агуулгыг харуулах болно.