CRI Монгол радио
Цэхээ боомт 5G+ жолоочгүй технологи ашиглан хил дамнасан ачаа тээврийг эрс нэмэгдүүллээ
Энэ11-р сарын 9-ны байдлаар Цэхээ боомтоор14 сая 924 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь түүхэн дээд амжилт болж байна. Тус боомт 1992 онд нээгдсэн цагаас хойших 31 жилийн хугацаанд импорт, экспортын нийт 148 сая тонн барааг тээвэрлэж, худалдааны хэмжээ 54 тэрбум 751 сая юань хүрч,334мянган тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч, 440 мянган зорчигч нааш цааш гарсан байна.
Сүүлийн жилүүдэд Цэхээ боомт бүс нутгийн давуу байдлаа ашиглан, “Бүс ба зам”-ыг хамтаар байгуулах үйл явцад нэгдэж, Хятад Орос Монголын эдийн засгийн коридорыг байгуулахад идэвхтэй оролцон, орчин үеийн, олон улсын том боомт байгуулахаар зорилго болгож, боомтын байгуулалтыг ихээр хийсэн байна.
ОнгарсаарЦэхээ боомт эдийн засгийн хөгжлийн хойд зүгт нээлттэй байлгах бодлогыг хэрэгжүүлэхэд ажлын үндсэн чиг үүргийг чиглүүлж, орон нутгийн хяналтын алба, мөн Шивээхүрэн боомтын хяналтын албатай ойр нягт хамтран ажиллажээ. Цэхээ боомт “арван гарц зургаан орц” бүхий нүүрс тээвэрлэх суваг байгуулж, AGV жолоочгүй болон ухаалаг төхөөрөмж бүхий том оврын автомашинаар тээвэр хийж эхэлжээ. Ийнхүүшинэ технологи ашигласнаар нүүрсний импорт тогтвортой өсөж, өдрийн ачаа тээвэр нэмэгдэж, 31 жилийн түүхэнд анх удаа 14 сая гаруй ачаа тээвэрлээд байгаа юм.
ӨМРТ-ийн Олон Улсын мэдээлэл харилцааны төвийн сэтгүүлч Цаснаа, Начин, Бөхөө, Нандир