CRI Монгол радио
Хятад, Америкийн төрийн тэргүүн нар уулзав
Орон нутгийн цагаар 11-р сарын 15-ны үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Сан Франциско хотын Филоли(Filoli)эдлэнд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзав.
Ши Жиньпин хэлхэдээ, Миний бие ноён ерөнхийлөгч тантай Бали аралд уулзснаас хойш жил гаруй боллоо. Нэг жилийн турш олон үйл хэрэг өрнөсөн байна. Дэлхий ертөнц Ковид-19 цар тахлыг даван гарсан боловч түүний үр нөлөө арилаагүй л байна. Дэлхийн эдийн засаг сэргэж эхэлсэн ч хөдөлгөгч хүч дутмаг байж, аж үйлдвэрийн гинжин хэлхээ харш саадад учирч, худалдааны ивээх үзэл газар авч эхэлсэн байна. Эдгээр асуудал маш тодорхой харагдаж байна. Дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа болсон Хятад Америкийн харилцааг дэлхийн зуун жилд тохиолдоогүй өөрчлөлт хувьслын нөхцөлд авч үзэн төлөвлөж, хоёр орны ард түмэнд хүртээмжтэй байлгаж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд хариуцлагатай байх хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, 50 гаруй жилийн турш, Хятад Америкийн харилцаа үргэлж дардан байгаагүй, янз бүрийн асуудал тулгарсаар ирсэн ч бид даван урагшилсаар байсан. Дэлхийн хоёр том улс бие биенээсэ ангид байх боломжгүй. Бие биенээ өөрчлөх гэж оролдох нь ч бодитой бус юм. Мөргөлдөөн, сөргөлдөөний үр дагаврыг хэн ч үүрч чадахгүй.
Том гүрний өрсөлдөөн нь цаг үеийн урсгал биш, зорилго биш. Хятад Америк болон дэлхий ертөнцөд нүүрлэж буй асуудлыг өрсөлдөөнөөр зохицуулж болохгүй гэж би үзэж байна. Хятад Америк хоёр орон харилцан амжилтад хүрэхэд манай гараг хангалттай уужим том юм. Хоёр орны амжилт, ололт нь нөгөө талдаа боломж бий болгоно. Хятад Америкийн түүх соёл, нийгмийн тогтолцоо, хөгжлийн замнал адил бус байгаа нь бодит зүйл. Гэвч хоёр талаараа бие биеэ харилцан хүндэтгэж, энх тайванч зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж хамтаар хожихийн тулд санал зөрөлдөөнийг давж, хоёр орны зөвөөр харилцах замыг олж чадах юм. Хятад Америкийн харилцааны гэрэлт ирээдүйд би итгэлтэй байна.
Ерөнхийлөгч та бид хоёр Хятад Америкийн харилцааг чиглүүлэх үүрэгтэй. Ард түмэн, дэлхий ертөнц, түүхийн өмнө чухал хариуцлага үүрч яваа хүмүүс юм. Өнөөдөр тантай Хятад Америкийн харилцаатай холбоотой стратеги, ерөнхий байдал, чиг баримжаа, дэлхийн энх тайван, хөгжлийн томоохон асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, шинэ нийтлэг ойлголтод хүрэхэд бэлэн байна гэжээ.