Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Ши Жиньпин АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус уулзалтад оролцож үг хэллээ

Нийтэлсэн

Тухайн орон нутгийн цагаар 11-р сарын 17-ны үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Сан Франциско хотноо Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ удирдагчдын албан ёсны бус 30-р уулзалтад оролцож “Анхны зорилтдоо үнэнч байж, эв нэгтэй хамтран ажиллаж, Ази, Номхон далайн бүс нутгийн чансаатай өсөлтийг дэмжье” гэсэн гарчигтай үг хэлж байна.

Ши Жиньпин хэлэхдээ, АПЕК удирдагчдын тогтмол уулзалтын механизм бий болсноос хойш, дэлхийн нээлттэй байдал, хөгжлийн тэргүүн эгнээнд байж, бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг либералчлах, дөхөмчлөх, эдийн засаг техникийн хөгжил, материалын урсгалыг үр дүнтэй ахиулсаар ирж, дэлхий дахины анхаарлыг татсан  “Ази Номхон далайн гайхамшгийг” бүтээсэн.

Эдүгээ дэлхий дахин зуун жил тохиолдоогүй өөрчлөлт хувьсалд тулгарч, дэлхийн эдийн засаг янз бүрийн эрсдэл, сорилттой нүүрлэж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр болохын хувьд Ази Номхон далайн бүс нутаг цаг үеийн томоохон үүрэг хариуцлагаа үүрч байна. Ази, Номхон далайн бүс нутгийн удирдагч болсны хувьд бид ямаршуухан Ази Номхон далайн бүс нутгийг энэ зууны дунд үед авч очих бэ, Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн дараагийн “алтан гучин жил”-ийг хэрхэн бий болгох вэ, энэ үйл явцад АПЕК-ийг үйлдлийг хэрхэн сайн бадруулах вэ гэдгийг бид гүн гүнзгий бодох ёстой гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, бид Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны анхны зорилтоо хэрэгжүүлж, цаг үеийн уриалгад хариуцлагатай хандаж, дэлхийн өмнө тулгараад байгаа сорилтыг хамтаар даван гарч, Путражаягийн алсын харааг бүрэн хэрэгжүүлж, нээлттэй, эрч хүчтэй, хүчирхэг, энх тайванч Ази Номхон далайн бүс нутгийн нэгдмэл цогцыг байгуулж, Ази Номхон далайн бүс нутгийн ард түмэн, ирээдүйн  хөгжил цэцэглэлтийг биелүүлэх болно гэжээ.

Үүний тулд тэрээр дөрвөн зүйл санал дэвшүүлсэн байна.

Нэгт, Инновацид суурилах. Инноваци бол хөгжлийн хүчирхэг хөдөлгөгч хүч юм. Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагыг дагаж, шинжлэх ухаан, технологийн солилцоо, хамтын ажиллагааг идэвхтэй  ахиулж, нээлттэй, эрх тэгш, шударга, үл ялгаварлан гадуурхах шинжлэх ухаан, технологийн хөгжлийн орчныг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллах ёстой. Дижитал өөрчлөлтийг түргэтгэж, дижиталын ялгаа заагийг багасгаж, “АПЕК-ийн интернет ба дижитал эдийн засгийн замын зураглал”-ын хэрэгжилтийг түргэтгэх, их өгөгдөл, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан, квант тооцоолол зэрэг шинэ технологийн хэрэглээг дэмжиж, Ази Номхон далайн бүс нутгийн хөгжилд шинэ эрч хүч, шинэ давуу талыг бий болгох хэрэгтэй.

Хоёрт, нээлттэй чиг хандлагыг баримтлах. Нээлттэй байвал хөгжинө, хаалттай байвал доройтно гэдгийг Ази Номхон далайн хөгжлийн туршлага хэлж байна. Бид чөлөөт, нээлттэй худалдаа, хөрөнгө оруулалтыг хамгаалж, Дэлхийн худалдааны байгууллагаар гол болгосон олон талт худалдааны тогтолцоог дэмжиж, бэхжүүлж, дэлхийн аж үйлдвэрийн хангамжийн сүлжээг тогтвортой, саад тотгоргүй байлгаж, эдийн засаг худалдааг улстөржүүлэх, зэвсэг болгох, аюулгүй байдлыг өргөжүүлэхийг эсэргүүцэх ёстой.

Гуравт, Ногоон хөгжлийг баримтлах. Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг зэрэг өдөр ирэх тутам хүнд болж байгаа сорилтуудын өмнө бид хүн, байгаль эв зохицон оршихуйг тууштай баримталж, ногоон, нүүрстөрөгч багатай хөгжлийн хэлбэр руу өөрчлөлтийг түргэтгэж, нүүрсхүчлийн давхар ислийг бууруулах, бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг өргөтгөж, өсөлтийг нэмэгдүүлэхийг зэрэг ахиулах хэрэгтэй. Мөн “Биологийн орчлын ногоон эдийн засгийн Бангкокийг зорилт”-ыг хэрэгжүүлж, Ази Номхон далайн бүсийн ногоон өсөлтийг баталгаажуулах хэрэгтэй.

Дөрөвт, Хүртээмжтэй хуваалцахыг баримтлах. Одоогийн байдлаар дэлхийн хөгжил хүнд сорилттой тулгарч, хөгжлийн зөрүү улам бүр нэмэгдсээр байна. Бүх нийтээрээ хамтдаа хөгжиж байж жинхэнэ хөгжилд хүрдэг гэж би олон удаа ярьсн. НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж, хөгжлийн асуудлыг олон улсын хэлэлцэх асуудлын төвд байлгаж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог гүнзгийрүүлж, дэлхийн хөгжлийн алдагдлыг хамтаар шийдвэрлэх ёстой. Талууд дэлхийн хөгжлийн санаачилгад идэвхтэй оролцон, ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдал, аж үйлдвэржилт, хөгжлийн санхүүжилт зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, дэлхийн хөгжлийн нэгдмэл цогцыг байгуулж, бүх улс орнуудын ард түмэнд шинэчлэлийн үр шимийг хүртээхийг хүсэж байна. Хятад улс АПЕК-ийн эдийн засаг, технологийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж, Ази Номхон далайн бүс нутгийн хөгжлийн бялууг хамтдаа бүтээх болно гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс Хятад маягийн шинэчлэлээр хүчирхэг улс байгуулж, үндэстнээ сэргээн мандуулах агуу үйл хэргийг бүх талаар ахиулж байна. Хятад улс энх тайван хөгжлийн замыг тууштай баримталж байна. Хятадын хөгжлийн үндсэн зорилт бол ард түмэнд сайн сайхан амьдрах боломж олгож, хэн нэгнийг орлох бус юм. Энэ онд Хятадын өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд бид чансаатай хөгжлийг баримталж, дээд түвшний нээлттэй байдлыг ахиулж, Хятад маягийн шинэчлэлээр дэлхийн улс орнуудын орчин үеийн хөгжлийг ахиулахад шинэ боломж олгох болно. Би та бүхэнтэй хамтран Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа илүү үр дүнд хүрэхийг ахиулж, Ази Номхон далайн дараагийн “алтан гучин жил”-ийг хамтдаа бүтээхэд бэлэн байна гэжээ.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа