Энтертайнмент
“Tokyo Drama Academy Awards”-аас Vivant” цуврал 6 шагнал хүртжээ
Нийтэлсэн
11 сар өмнөНийтлэлч
Админ“Фантастик” продакшны жүжигчин Б.Барслхагва тэргүүтэй уран бүтээлчдийн оролцон тоглосон “Vivant” цуврал 117 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Tokyo drama academy awards”-аас нийт зургаан төрөлд шилдгээр шалгарчээ.
Тухайлбал “Шилдэг бүтээл”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг эрэгтэй гол дүр”, “Шилдэг эрэгтэй туслах дүр”, “Шилдэг зохиол”, “Тусгай шагнал” зэрэг номинацад шилдгээр шалгарчээ.
Төв Азид өрнөх сонирхолтой адал явдлаар дүүрэн тус киноны найруулагч Фүкүзава “Энэ кино олон нийтэд цацагдахаас өмнө би маш их айдастай байсан” гэжээ. Тус киноны зохиолын санаа одоогоос 3-4 жилийн өмнө гарч, жил гаруйн хугацаанд гурван зохиолч хамтран бичжээ.
Японы орон даяар гардаг томоохон сувгуудын нэг болох “TBS” телевизийн олон ангит “VIVANT” киноны зураг авалт Монголд болж, монголын уранбүтээлчид оролцсон нь тус улсын иргэдийн Монголыг сонирхох сонирхлыг улам бүр бадраажээ.