Дэлхий
Саудын Араб “Экспо 2030”-ыг зохион байгуулах эрх авлаа
Нийтэлсэн
12 сар өмнөНийтлэлч
АдминСаудын Арабын Рияд хот дэлхийн Экспо-2030 үзэсгэлэнг зохион байгуулах эрх авчээ.
Дэлхийн хэмжээний нэр хүнд бүхий арга хэмжээг зохион байгуулах эрхийн төлөө БНСУ-ын Бусан, Италийн Ром хотууд өрсөлдсөн байна. Таван жилд нэг удаа зохион байгуулагддаг, олон сая хүн, олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татдаг эл арга хэмжээг зохион байгуулах эрхийг Рияд 119 саналаар авсан бол Бусан 29, Ром 17 санал авчээ. С
аудын Араб Экспо-2030 үзэсгэлэнг 2030 оны аравдугаар сараас 2031 оны гуравдугаар сарын хооронд зохион байгуулах санал гаргаад байна. Рияд Экспо-2030 одоо баригдаж буй Салман хааны нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлаас холгүй болно. Нийт 226 павильоныг бөмбөрцөг хэлбэрээр байгуулах ба үүгээр бүх оролцогчдод тэгш боломж олгоно гэж тооцоолжээ. Үзэсгэлэнгийн төсөв нь 7.8 тэрбум ам.доллар байх аж.