Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Хятад улс дэлхийн уур амьсгалын тухай засаглалыг эерэгээр дэмжиж байна

Нийтэлсэн

Дубайд хуралдаж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод нэгдэгч талуудын 28 дахь бага хурал(COP28)дээр Дэлхийн цаг уурын байгууллагын дарга Абдулла Ахмад Аль Мандоус “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Хятад улс маш сайн ажилласан, Хятад улс зөв замаар замнаж байна” гэж үнэлжээ. Урт хугацааны туршид Хятад улс нь таван зүйлийн статусаар дэлхийн уур амьсгалын засаглалыг эерэгээр ахиулж, гаргасан хүчин чармайлт нь талуудад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд энэ удаагийн COP28 хуралд эерэг энерги нэмэрлэсэн юм.

Нэгд: Хятад улс бол өргөн олон хөгжиж буй орнуудын чухал гишүүн

Дэлхийн Банкны статистикээс харахад, 2022 онд Хятад улсын хүн тутамд тэгшитгэсэн ДНБ 12720 ам.доллар байсан нь АНУ-ын 1/6, Германы 1/4, ЕХ-ны дундаж хэмжээний 1/3  төдий бөгөөд дэлхийд 67-рт жагсжээ. Хятад улсын хүн тутамд тэгшитгэсэн улс ардын ерөнхий орлого (GNI) 12850 ам.доллар хүрсэн нь дэлхийд 62-рт бичигджээ. 2021 оны Хятад улсын хүн төрөлхтний хөгжлийн индекс (HDI)0.768 гарсан нь дэлхийд 79-рт жагссан байна.

Үүнээс гадна, Дэлхийн Банкны хүн тутамд тэгшитгэсэн улс ардын ерөнхий орлого(GNI)13845 ам.доллароос өндөр байх, НҮБ-ын хүн төрөлхтний хөгжлийн индекс 0.8 хувиас дээгүүр байх тухай өндөр орлоготой орны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн индекстэй дүйцүүлэхэд Хятад улс аль ч үзүүлэлтээр өндөр орлоготой орнуудын жишиг шугамаас даваагүй. Иймээс Хятад улсын хөгжиж буй хамгийн том орны статус бол маргашгүй бодит зүйл юм.

Хоёр: Түүхэн үүрэг хариуцлага өөрчлөгдөөгүй шинэ эдийн засгийн цогц

Түүхэнд хуримтлагдсан нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын хувьд, 1850-2019 оны хооронд Хойд Америк, Европын бүс нутгийн ялгаруулсан хэмжээ дэлхийн нийт хэмжээний 23 хувь, 16 хувийг тус тус эзэлжээ. Хятад улсын түүхэн дэх хүн нэгбүрийн ялгаруулсан нүүрстөрөгчийн давхар ислийн нийт түвшин маш бага бөгөөд АНУ-ын 1/8, ЕХ-ны 1/4 орчим юм.

Хүн тутамд тэгшитгэсэн нүүрстөрөгчийн ялгаруулалтын хувьд, АНУ, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнуудын хүн нэгбүрийн тэгшитгэсэн нүүрстөрөгчийн ялгаруулалтын оргил хэмжээ жилд 14.5-22.1 тонн хүрсэн бөгөөд сүүлийн жилүүдэд хүн нэгбүрийн ялгаруулсан дундаж хэмжээ нь дэлхийн бусад бүс нутгаас хол их байна. Дэлхийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтын судалгааны тоон өгөгдлөөр тооцоолсноос үзэхэд, 2022 онд АНУ-ын хүн нэгбүр дунджаар 14.44 тонн нүүрстөрөгчийн хий ялгаруулж, ЕХ-ны хүн нэгбүрийн ялгаруулсан нүүрстөрөгчийн давхар ислийн дундаж хэмжээ дэлхийн дундаж түвшний 1.4 дахинтай тэнцэж, Хятад улсын дундаж түвшинтэй харьцуулахад хол өндөр байна.

Ерөнхийд нь авч үзвэл, түүхэн дэх нүүрстөрөгчийн хийн ялгаруулалт, хүн тутмын ялгаруулсан нүүрстөрөгчийн хийн нийт үзүүлэлтээр Хятад улс нь өндөр хөгжилтэй гол гол орнуудынхаас тун бага байна. Хятад улсын хүлээх ёстой түүхэн үүрэг хариуцлага өөрчлөгдөөгүй бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөөс бий болгосон сорилтын эсрэг идэвхтэй байр суурь, хүчин чармайлтаар тэмцэж байна.

Гурав: Эрчим хүчний өөрчлөлт нь үсрэнгүй хөгжиж буй хувь нэмэр оруулагч

Урт хугацааны туршид Хятад улс чулуужсан бус эрчим хүчийг том цар хүрээтэй нээн ашиглахын тулд хичээн чармайж, эрчим хүчний бүтцээ сайжруулсаар ирэв. Хятад улсын нэг удаагийн эрчим хүчний бүтэц дэх нүүрсний эзлэх хэмжээ 2015 онд 66 хувь байснаасаа 2022 он гэхэд буураад 56 хувь болов. 2023 оны 6 дугаар сарын байдлаар, Хятад улсын чулуужсан бус эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын эзлэх хэмжээ 50.9% хувьд хүрсэн нь чулуужсан эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаас давав.

Нөгөө талаар, Хятад улс технологийн инновацийг тасралтгүй нэмэгдүүлж, нөхөн сэргээгдэх эрчим хүчний өөрийн өртгийг бууруулж байна. 2023 онд, Хятад улсын фотоволтайк модулийн үнэ 1000 юань/КВ болсон нь 2010 оныхтой харьцуулахад 90 хувь гаруйгаар буурсан дүн юм. Хятад улс дэлхийн салхины эрчим хүчний 50 хувь, фотоволтайк төхөөрөмжийн 80 хувийг нийлүүлсэн бөгөөд сэргээгдэх эрчим хүчийг том цар хүрээтэй суурилуулахад суурь тавьж, дэлхийн эрчим хүчний ногоон, нүүрстөрөгч багатай өөрчлөлтийг дэмжихэд түүхэн хувь нэмэр оруулав.

Дөрөв: Эдийн засаг нийгэм байгаль орчин уялдаатай хөгжихийг дэмжин ажиллагч

2013 оноос хойш Хятад улс “Агаар мандлын бохирдлыг сэргийлэн засах үйл ажиллагааны хөтөлбөр”, “Бохирдлыг бууруулан нүүрстөрөгч хийн ялгаруулалтыг бууруулахыг нэгтгэн үр нөлөөг нэмэгдүүлэх хэрэгжүүлэх төлөвлөгөө”, “Орчил эдийн засгийг дэмжих тухай хууль(2018 онд нэмэлт өөрчлөлт оруулсан)”, нүүрстөрөгчийн оргил үеийг угтах, нүүрстөрөгчийн төв сахих хийгээд “1+N”бодлогын систем зэрэг багц хууль тогтоол, бодлого арга хэмжээ гаргаж, эдийн засаг, нийгэм, байгаль орчны уялдаатай хөгжлийг нэмэгдүүлэв.

Төрөл бүрийн бодлогын дэмжлэгээр Хятад улсын шат бүрийн цахилгаан эрчим хүчний байгууллага бага нүүрсэн цахилгаан станцыг алхам дараалалтай татан буулгав. 2022 оны сүүлчийн байдлаар, 1.05 тэрбум кв чадал бүхий нүүрсний цахилгаан үүсгүүр нүүрстөрөгчийн хий тун бага ялгаруулах боломж бүрдүүлж, энэ нь нүүрсний цахилгаан үүсгүүрийн нийт хэмжээний 94 хувьд хүрчээ. Ойролцоогоор 300 сая тонн ган бүхий хоцрогдсон үйлдвэрлэлийг татан буулгаж, , 400 сая тонн цемент, 150 сая хайрцаг хавтай шил бүхий илүүдэл үйлдвэрлэлийн хүчин чадлыг арилган байна.

2013 оноос өнөөдрийг хүртэл Хятад улс жил тутамд эрчим хүчний хэрэглээний 3 хувийн дундаж өсөлтөөр жил бүрийн эдийн засгийн 6.2 хувийн дундаж өсөлтийг дэмжиж, эрчим хүч, үр тариа, уур амьсгал, байгаль орчны аюулгүй байдлыг баталгаажуулсан үндэс суурь дээр эдийн засаг нийгмийн хөгжил бүх талаар ногоон, нүүрстөрөгч бага ялгаруулах хэлбэрт шилжихийг ахиулав.

Тав: Дэлхийн уур амьсгалын засаглалын олон талт үйл явцыг бодитоор ахиулагч

Олон жилийн туршид Хятад улс олон улсын индэрт шударга ёсыг баримталж, дуу хоолойгоо идэвхтэй хүргэж, хөгжиж буй орнууд болон өндөр хөгжилтэй орнууд зэрэг талуудтай уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх яриа хэлцлээ чангатгаж, ашиг тусын нийтлэг талыг эрэлхийлэв. Үүний зэрэгцээ бүтээлч хамтын ажиллагааг дэмжиж, улс орнууд туршлагаа хуваалцах, сайн туршлага практикийн солилцоо өрнүүлэхийг ахиулж, дэлхийн уур амьсгалын хэлэлцээний хүндрэлтэй асуудалд ахиц гаргаж, илүү уужуу багтаамжтай, ил тодорхой, ажил хэрэгч нийтлэг үр бүтэмжид хүрэхийг дэмжиж, уур амьсгалын олон талт засаглалын үйл явц эерэг ахиц хийхийг ахиулав.

“Дэлхийн өмнөд”-ийн том гэр бүлийн нэгэн гишүүний хувьд Хятад улс нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх өмнөд, өмнөдийн хамтын ажиллагааг ажил хэрэгчээр дэмжиж, 160 гаруй оронд хөгжлийн туслалцаа үзүүлж, 150 гаруй орнуудтай гар нийлэн “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулж байна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх өмнөд, өмнөдийн хамтын ажиллагааны бэлтгэл сургалтыг өнөөдрийг хүртэл нийт 57 удаа зохион байгуулж, 100 гаруй орны 4000 гаруй сурагчид хичээл сургалтад хамрагдаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох 75 төсөл хэрэгжүүлж, хөгжиж буй орнууд уур амьсгалын өөрчлөлтийн зэрэг сорилтын эсрэг тэмцэхэд туслалцаа олгож, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үйл явцыг хэрэгжүүлэхийн тулд хүчин чадлаа өргөж байна.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа