CGTN мэдээ
Ши Жиньпин Во Ван Тхуонг нар уулзав

Ши Жиньпин онцлохдоо, миний бие ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга болсноос хойш Вьетнам улсад гурав дахь удаагаа айлчилж байна. Өнгөрсөн оны 10-р сард ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг Хятад улсад хийсэн айлчлалын хариу айлчлал, нөгөө талаар энэ онд миний гадаадад хийх айлчлал Вьетнам улсаар өндөрлөж байгаа юм. Энэ агуулгаар нь үзвэл Хятад Вьетнамын харилцаа нь Хятадын улсын гадаад харилцаа, ялангуяа хөрш орнуудын харилцааны дунд онцгой байр суурь эзэлж байгаа юм. Өчигдөр миний бие ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронгтай санал солилцож, стратегийн ач холбогдолтой Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогц байгуулах тухай зарласан. Хоёр нам болон хоёр орны харилцааг хөгжлийн шинэ шатанд гаргахаар нийтлэг ойлголтод хүрсэн. Хоёр намын удирдагчид энэхүү шийдлийг хоёр орны харилцааны хөгжлийн хэтийн төлөв, мөн дэлхийн социалист хүчний эв нэгдлийн стратегийн ерөнхий байдлыг харгалзан гаргасан түүхэн шийдвэр болох юм.
Энэхүү шийдвэр хоёр орны язгуур ашиг сонирхолд нийцэж, харилцааны эрүүл тогтвортой хөгжилд ашиг тусаа өгнө. Хятад улс Вьетнамтай стратегийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлж, чухал ач холбогдолтой Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогц байгуулан хөгжүүлж, хоёр орны ард иргэдэд үр өгөөж хүртээх болно гэжээ.
