CRI Монгол радио
Суртал ухуулга, үзэл санаа, соёлын ажилд заавар өгөв
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан суртал ухуулга, үзэл санаа, соёлын ажилд чухал заавар өгч, “Энэ гурван тулгуур бол намын хувь заяа, улс орны ирээдүйн урт хугацааны засаглал, амар амгалан байдал, үндэстний төвлөрөх хүч, зорилт тэмүүлэлд амин холбоотой туйлын чухал ажил юм. ХКН-ын 18 дугаар их хурлаас хойш намын төв хороо бүх талын, стратегийн өндөрлөгөөс суртал ухуулга, үзэл санаа, соёлын ажлыг системтэй төлөвлөж, шинэ эрин дэх суртал ухуулга, үзэл санаа, соёлын үйлс амжилтад хүрэх бүхий л боломжийг ахиулснаар, үзэл суртлын салбарт бүх талын, үндсэн өөрчлөлтүүд бий болж, нам болон Хятадын бүх үндэстнүүдийн соёлын өөртөө итгэх итгэл улам чангарч, оюун санааны байдал илүү цог бадрангуй болов” гэжээ. Ши Жиньпин хэлсэн үгэндээ, шат бүрийн намын хороо, соёлын бүтээн байгуулалтын тухай намын төв хорооны шийдвэр бодлогыг бодитой хэрэгжүүлэх нь чухал юм гэж онцлов.
Бүх Хятадын суртал ухуулга, үзэл санаа, соёлын ажлын хурал 10 дугаар сарын 7, 8-нд Бээжинд болж, хурал дээр Ши Жиньпиний зааврыг уламжилсан юм.
Ерөнхий нарийн бичгийн даргын заавар нь улс төр, үзэл санаа, удирдамжийн шинжтэй бөгөөд суртал ухуулга, үзэл санаа, соёлын ажлыг улам сайн хэрэгжүүлэхэд чиглэл тогтоосон тул сайтар суралцаж, тууштай хэрэгжүүлэх ёстой гэж хурлаас цохон тэмдэглэсэн байна.