CRI Монгол радио
Дэлхийн видео хэвлэл мэдээллийн 11 дэх форум боллоо
Хятадын Төв Радио Телевизээс зохион байгуулсан “Дэлхийн видео хэвлэл мэдээллийн 11 дэх форум” 10-р сарын 12-нд “Торгоны замын шинэ төлөвийг хамтаар цогцлооё” уриан дор Бээжинд зохиогдож, дэлхийн 63 улс орон, бүс нутгийн 108 хэвлэл мэдээллийн байгууллагын 140 гаруй төлөөлөгч оффлайн буюу онлайн хэлбэрээр оролцжээ.
ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд бөгөөд ХТРТ-ийн ерөнхий захирал Шэн Хайшюн нээлтэд хэлсэн үгэндээ, “Бүс ба зам” нь Хятад улсын санаачилгаас даян дэлхий нийтлэг ойлголт болж, улс орнуудыг улам ойртуулсан юм. ХТРТ нь тус санаачилгын оролцогч, гэрчлэгч, сурталчлагч мөн. Бид “Үзэл санаа+урлаг+технологи” загвараар олон улсын чанартай мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаагаар “Бүс ба зам”-ын шинэ хөгжилд хүч сэлбэх болно гэжээ.
Форумын үеэр “Торгоны замын хэвлэл мэдээллийн хамтарсан үйл ажиллагааны тунхаг бичиг”-гийг нийтэлжээ. Энэхүү тунхаг бичгийг ХТРТ дэлхийн 42 улс орон, бүс нутгийн 81 хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран санаачилсан бөгөөд хэвлэл мэдээллийн хариуцлагыг дээшлүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, сорилтыг хамтаар давж, хамтдаа хөгжих зорилготой юм.