CRI Монгол радио
Кино телевизийн хамтын бүтээлийн төслийг эхлүүлэв
Нийтэлсэн
1 жил өмнөНийтлэлч
MongolОрон нутгийн цагаар аравдугаар сарын 24-нд Хятадын Төв Радио Телевиз Францын Парист “Сэтгэл нэгдэн ирээдүйн зүг-Хятад Францын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг угтах кино, телевизийн хамтын бүтээлийн төсөл” эхлүүлэх ёслолын арга хэмжээ зохион, ХТРТ болон Францын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, байгууллага хоорондын кино телевизийн хамтын бүтээлийн төслийг албан ёсоор нийтлэв.
Хятадын Коммунист Намын Төв Хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюн, Олон улсын радио, телевизийн холбооны ерөнхий захирал, Францын эв санааны нэгдэл, дэвшлийн намын дарга Чеминад Брюйер зэрэг албаны талын төлөөлөгчид, Францын урлагийн салбарын алдартнууд, эрдэмтэн судлаачид арга хэмжээнд оролцжээ.
Шэнь Хайшюн хэлэхдээ, ХТРТ нь Францын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай олон талаар хамтран ажиллаж, хоёр орны харилцааны тогтвортой хөгжилд шинэ хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэжээ.