CRI Монгол радио
Хятадын үйлдвэрчний эвлэлийн удирдах багийн гишүүдтэй ярилцав
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин өнөөдөр, 10 дугаар сарын 23-ны үдээс хойш Бээжинд Хятадын үйлдвэрчний эвлэлийн шинэ ээлжийн удирдах багийн гишүүдтэй хамтад нь ярилцсан бөгөөд чухал илтгэл тавив. Ши Жиньпин илтгэлдээ, Хятадын хөдөлмөрийн хөдөлгөөний төлөөх үйлс бол намын удирдлага доор хөгжиж ирсэн бөгөөд үйлдвэрчний эвлэл нь намаас удирдсан ажилчин ангийн олон нийтийн зохион байгуулалт юм. Намаас үйлдвэрчний эвлэлийг удирдах бүх талын удирдлагыг баримталж, үүнийг хэзээ ямагт, ямар ч тохиолдолд өөрчилж, хазайлгаж болохгүй юм. Бүх сэтгэлээсээ ажилчин ангид түших үндсэн зарчмыг баримталж, өргөн олон ажилчин түмний идэвхтэй, санаачилгатай, бүтээлч шинж чанарыг бүрэн гүйцэд дайчилж, улсаа хүчирхэгжүүлэх бүтээн байгуулалт, үндэстний сэргэн мандалтын аугаа үйлсийг бүх талаар урагш ахиулахад идэвхтэйгээр хувь нэмрээ зориулах хэрэгтэй гэв.
Ши Жиньпин, шат бүрийн засгийн газрууд засгийн газар хийгээд үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хурлын үүрэг ролийг сайтар хэрэгжүүлж, ажилчин олны бодит хүндрэл хийгээд асуудлыг үйлдвэрчний эвлэл шийдвэрлэхэд сайтар туслах хэрэгтэй гэж онцлов.