CRI Монгол радио
“Соёл иргэншлийн тухай өгүүлэх нь” аялан үзэсглэн Египетэд
Тухайн бүс нутгийн цагаар 10 дугаар сарын 26-нд ХТРТ-ийн “Соёл иргэншлийн тухай өгүүлэх нь” олон улсын аялан үзэсгэлэнгийн Египет дэх тусгай үзэсгэлэнг нээх ёслолын ажиллагаа Каир дахь Хятадын соёлын төвд боллоо. Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн видеогоор илгэл тавив. Хятадаас Египетэд суугаа элчин сайдын яамны төлөөлөл хийгээд Египетийн соёл, хэвлэл мэдээллийн салбарын холбогдох байгууллагын албан тушаалтан зэрэг зуу гаруй зочид нээлтийн ёслолд оролцжээ.
Шэнь Хайшюн хэлэхдээ, ХТРТ цаашид мэдээллийн хэрэгслийн эрхэм зорилгыг баримтлан Хятадын соёл иргэншлийг шинэчлэн түгээж, Хятад Арабын хүмүүнлэгийн солилцоог нэмэгдүүлж, Хятад Арабын соёл иргэншлийн яриа хэлцлийг урагш ахиулж, Хятад Арабын ард түмний харилцан ойлголцлыг ахиулах, Хятад Арабын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг урагшлуулахад оюун ухаан, хүчин чадлаа нэмэрлэх болно гэв.
“Соёл иргэншлийн тухай өгүүлэх нь” олон улсын аялан үзэсгэлэнгийн Египет дэх тусгай үзэсгэлэнг ХТРТ-ийн Ойрх Дорнод дахь төв хийгээд Египет дэх Хятадын соёлын төв хамтран зохион байгуулжээ.