CRI Монгол радио
“Зүүн хойд бүс нутгийг хөгжүүлэх тухай бодлого, арга хэмжээний талаарх санал “-г хянан хэлэлцэв
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо өчигдөр хуралдаж, “Шинэ эриний зүүн хойд бүс нутгийг иж бүрэн сэргээн хөгжүүлэх шинэ ахиц дэвшлийг цаашид ахиулах тухай бодлого, арга хэмжээний талаарх санал “-г хянан хэлэлцэв. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалжээ.
Зүүн хойд бүс нутгийн сэргэн мандалтыг ахиулах нь Намын төв хорооноос гаргасан стратегийн чухал шийдвэр юм. Зүүн хойд бүс нутаг нь нөөц баялгийн нөхцөл сайтай, аж үйлдвэр дэд бүтэцийн суурь харьцангуй бат бөх, газар зүйн өвөрмөц давуу талтай мөртөө хөгжлийн асар их нөөц хүчинтэй тул улс орны ерөнхий хөгжилд стратегийн чухал байр суурь эзэлдэг. Энэ онд зүүн хойд бүс нутгийг сэргээн хөгжүүлэх стратеги хэрэгжсэний 20 жилийн ой тохиож байна. Шинэ эрин үе, шинэ аянд Зүүн хойд бүс нутгийн иж бүрэн сэргэн мандалтыг ахиулж, томоохон боломжуудыг ашиглан дэмжлэг үзүүлэх багц бодлого боловсруулж, сэтгэл итгэлээ цаашид бэхжүүлэн, тус нутгийн давуу талыг бүрэн бадруулж, зүүн хойд бүс нутгийг өндөр чанартай хөгжил, тогтвортой сэргэн мандалтын шинэ замд оруулах нь маш чухал ач холбогдолтой юм гэж хурлаас онцолжээ.