CRI Монгол радио
Үндэстний ажлыг өндөр чанартай хөгжүүлэхийг дэмжинэ
Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчоо 10-р сарын 27-ны үдээс хойш Хятадын үндэстний нэгдмэл цогцын үзэл санааг бэхжүүлэх тухай 9 дэх удаагийн хамтын сурч судлах хурлыг хийлээ. Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин уг хурлыг даргалах үеэр хэлэхдээ, Хятадын үндэстний ард түмний нэгдмэл цогцын үзэл танилтыг бий болгох нь бүх үндэстний ард түмнийг улс үндэстний үзэл баримтлалыг тууштай тогтооход чиглүүлэх явдал юм. Намын 20-р их хурлаас гаргасан шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж, намын үндэстний ажлын шинэ үе шатны шинж чанарыг зөв таньж, Хятадын үндэстний нэгдмэл цогцын үзэл танилтыг бий болгохыг намын үндэстний ажлын гол чиглэл болгон үзэх хэрэгтэй. Намын үндэстний ажлыг байнга сайжруулж, үндэстний эв нэгдэл, хөгжил дэвшлийн үйлсийг тууштай дэмжиж, шинэ эриний намын үндэстний ажлыг өндөр чанартай хөгжүүлэхийг дэмжинэ.
Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Угсаатны зүй, Антропологийн хүрээлэнгийн захирал Ван Яньжун энэ асуудлын талаар тайлбарлаж, ажлын санал санаачилга дэвшүүлэв. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүд хичээлийг анхааралтай сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэв.