Бусад
Хятад Грекийн “Бүс ба Зам” яриа хэлэлцээ амжилттай өндөрлөлөө
Орон нутгийн цагаар өнөөдөр \10-р сарын 30-нд\ Хятадын Төв радио телевиз Грекийн нийслэл Афинд “Уул усаар холбогдсон, Хятад Грек: Хятад Грекийн “Бүс ба Зам” яриа хэлэлцээ” боллоо. Грекийн Ерөнхийлөгч асан Павлопулос, Хятадын Төв радио телевизийн захирал Шэн Хайшюн, Грекийн аялал жуулчлалын сайд Кифароянни, Хятадаас Грект суугаа Элчин сайд Шяо Жүньжэн нар арга хэмжээнд оролцож, үг хэллээ. Грекийн Соёлын яамны сайд Мензони видео илтгэл тавьсан бөгөөд Грекийн Аттика хотын захирагч Патулис, Грекийн санхүү, усан тээвэр, соёл урлаг, аялал жуулчлал, спортын салбарын нэрт зүтгэлтнүүд оролцов.
Шэнь Хайшюн хэлэхдээ, энэ онд Ши Жиньпиний “Бүс ба Зам” санаачилгыг хамтран байгуулах санал дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байна. Олны анхаарлыг татсан “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалт саяхан Бээжин хотноо амжилттай зохиогдсон. Түүхэн шинэ гараанд “Бүс ба Зам” санаачилгыг чанарын өндөр түвшинд бүтээн байгуулахын тулд нийтлэг ойлголт, хүч чадал нэгдэж хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулах зам улам өргөн уудам болж байна. Грек бол “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтын чухал оролцогч, Хятад улсын Европ дахь сайн анд, сайн түнш юм. “Бүс ба Зам” санаачилгын хөгжил цэцэглэлт нь солилцоо, хэлхээ холбоо, харилцан суралцах соёл иргэншлийн үйл явц юм.