CRI Монгол радио
Банк санхүүгийн хяналт, удирдлагыг сайжруулахыг онцлов
Төвийн санхүүгийн ажлын хурал 10 дугаар сарын 30, 31-нд Бээжинд хуралдаж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хуралд оролцож илтгэл тавьжээ.
Ши Жиньпин илтгэлдээ намын 18 дугаар их хурлаас хойших банк санхүүгийн салбарын ажлыг дүгнэж, тухайн салбарт тулгамдаж байгаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийв. Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян банк санхүүгийн ажлыг сайтар хийх талаар төлөвлөлт гаргажээ.
Банк санхүү бол эдийн засгийн амин судас, улс орны өрсөлдөх чадварын гол бүрэлдэхүүн тул банк санхүүгийн хүчирхэг гүрэн болгох үйл явцыг бэхжүүлж, банк санхүүгийн хяналт удирдлагыг чангатгаж, банк санхүүгийн тогтолцоог боловсронгуй болгож, банк санхүүгийн үйлчилгээг сайжруулж, эрсдэлээс сэргийлэн банк санхүүгийн салбарыг өндөр чанартай хөгжихөд түлхэц өгч, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлтээр улсаа хүчирхэгжүүлэх, үндэстний сэргэн мандалтыг урагш ахиулахад хүчтэй хөшүүрэг болгох хэрэгтэй гэж хурлаас онцолжээ.
Мөн тус салбарын ажилд намын төв хорооны төвлөрсөн, нэгдмэл удирдлагыг чангатгах нь банк санхүүгийн ажлыг сайтар хийх үндсэн баталгаа гэж тэмдэглэсэн байна.