CGTN мэдээ
Дин Шюешян уур амьсгалын өөрчлөлтийн тухай “77-ын бүлэг ба Хятад улс”-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцжээ

Хятад улсын дарга Ши Жиньпний тусгай төлөөлөгч, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Дин Шюешян 12-р сарын 2-нд Дубайд болсон уур амьсгалын өөрчлөлтийн тухай “77-ын бүлэг ба Хятад улс”-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцож, үг хэлжээ.
Тэрбээр хэлэхдээ, дэлхийн хэмжээнд “Парисын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг авч үзэх түүхт цаг мөчид 77-ын бүлгийн дарга орон Куб улс энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг санаачилсан нь маш чухал ач холбогдолтой юм. “77-ын бүлэг болон Хятад улс” бол хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааны чухал индэр тавцан мөн гэж Ши Жиньпин дарга онцолсон юм. Өдгөө дэлхийн цаг уурын салбарын засаглалыг боловсронгуй болгоход маш олон ажлыг хийх шаардлагатай болохоор 77-ын бүлэг болон Хятад улс үзэл бодлоо нэгтгэж, нийтлэг ашиг сонирхлоо хамтдаа хамгаалж, тогтвортой хөгжлийг хамтаар ахиулан, ногоон хөгжлийн стратегиа холбож, харилцан тусалж, хөгжил болон хамгаалалтыг нэгтгэсэн шинэ замыг нээж, олон талт үзэл, НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн тухай бүдүүвч конвенц, Парисын хэлэлцээрт заасан зорилт, зарчмыг тууштай хамгаалж, шударга голч байдлыг дээдэлж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах санхүүжилтийн асуудлыг сайтар зохицуулах ёстой гэжээ.
Дин Шюешян мөн өдөр бас Бүгд Найрамдах Намиби Улсын ерөнхийлөгч Хаге Гейнгоб, АНЭУ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх тусгай элч Султан Аль Жабер, АНУ-ын Билл & Мелинда Гейтсийн сангийн тэргүүн Билл Гэйтс нартай уулзжээ.
