Бидэнтэй нэгд

Улс төр

Ардчиллыг сорих дэлхийн сонгуулийн жил

Нийтэлсэн

Энэ 2024 он бол дэлхийн ардчилал эргэлтийн цэгтээ хүрч, хэмжээлшгүй эрхт дэглэм рүү ухрах уу гэдгийг “сонгох” чухал жил.  Тодруулбал, дэлхийн хүн амын тал орчим хувь буюу 3.8 тэрбум хүн хууль тогтоох байгууллага, ерөнхийлөгчөө сонгох чухал сонголтыг хийнэ. Монгол Улсын тухайд ирэх зургадугаар сард анх удаа томсгосон тойргоор парламентын 126 гишүүнийг сонгоно.  АНУ-аас эхлээд Их Британи, Европын холбоо, Энэтхэг, Мексик, Тайвань, Индонез хүртэл дэлхийн стратегийн хамгийн чухал улс орнуудад энэ жил сонгууль болох юм.

Тэгвэл дэлхийн тал хувь нь ардчиллаас МЭӨ 6-р зуунд язгууртнуудын анхлан байгуулсан хэмжээлшгүй эрхт засгийн газрын хэлбэр рүү гулсах эрсдэл өндөр байгааг олон улсын улс төрийн шинжээчид анхааруулж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи зэрэг дарангуйлагчид өөрсдийн засаглалыг бэхжүүлэхийг хичээхээс гадна барууны орнуудад ардчилал эрсдэлд орж байна гэж тэд үзэж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх арваннэгдүгээр сард болох дахин сонгуульд ялбал ардчилсан институцуудыг улс төрийн өрсөлдөгчдийнхөө эсрэг “зэвсэг” болгоно гэж сүрдүүлж байна.

Түүний улиран сонгогдох магадлалтай байгаа нь Украины дайнд нөлөөлөхөөс гадна НАТО-гоос АНУ-ыг нүүр бууруулахад түлхэх эрсдэлтэй. Түүнчлэн Оросын эзэнт гүрнийг сэргээн босгож, Төв болон Зүүн Европ дахь сүлжээнд нөлөөлөх Путины “урт гарыг чөлөөлнө” гэсэн айдас Европт хэдийнэ түгэж байна.

Европт ирэх зургадугаар сард болох Европын холбооны сонгууль нь хэт барууны намууд, магадгүй Франц, Германд эрх мэдлийг авах, Брюссель болон Европын холбоонд исламын шашинтнуудын эсрэг дайсагнасан үндсэрхэг засгийн газар байгуулагдах магадлалтай.  Эдгээр намууд эрх мэдэлд хүрэхийн тулд сонгуулийн дараагийн өдрөөс л бие даасан шүүх засаглал, чөлөөт хэвлэл гэх мэт Европын ардчиллын гол сууриудад заналхийлнэ гэж үзэж байна.

Жоржтауны их сургуулийн төрийн бодлогын профессор, Европын холбооны хуулийн шинжээч Даниел Келемен “Дэлхий дээрх ардчиллын төлөв байдалд санаа зовох нь зүй ёсны хэрэг. Ардчиллын үнэт зүйлсийн талаарх судалгаанд тааруухан эрэмбэлэгддэг газрууд төдийгүй АНУ, Европын холбоо зэрэг ардчилал тогтсон орнуудад ч ардчилал хаа сайгүй сорилтод өртөж байна” гэв.

Хамгийн эхэнд нэгдүгээр сарын 13-нд Тайваньд өндөр эрсдэлтэй сонгууль болох бөгөөд энэ нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин арал дээрх ардчиллыг цаашид тэвчих үү, эсвэл халдан довтлох уу гэдгийг шалгах сорилт болж хувирна.

Европын улс төрийн эмзэг байдал арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт мөн бүрэн дүүрэн харагдсан. Белград хотод сонгууль будлиантай болсон гэж үзсэн иргэдийн жагсаалын дараа Сербид олон арван хүнийг саатуулжээ. Тэд популист ерөнхийлөгч Александр Вучич хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон төрийн албан хаагчдад нөлөөллөө урвуулан ашигласан хэмээн шүүмжилж байна. Харин Путинтэй найрсаг харилцаатай Вучич  жагсаалыг Украин маягийн “Майдан”-ыг “өөгшүүлэхийг” зорьж байна гэж Барууны орнуудыг буруутгасан.

АРДЧИЛАЛ ХУМИГДСААР БАЙНА

Өнөөгийн ардчилал засаглалын бусад хэлбэрүүдтэй харьцуулахад дэлгэрсэн байдлыг судалсан судалгааг харвал түгшүүртэй хандлагыг олж харна. Шведийн Гётебургийн их сургуулийн “V-Dem” хүрээлэнгийн мэдээлснээр, сүүлийн хэдэн арван жилд ардчилал автократ засаглалд байр сууриа маш хурдан алдаж байна. Дэлхий даяар “Ардчиллыг эдэлж буй иргэдийн дэлхийн дундаж түвшин 2022 онд 1986 оны түвшинд хүртэл буурсан” гэж “V-Dem”-ийн судлаачид 2023 оны тайландаа бичжээ. Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд анх удаагаа хаалттай автократ засаглалын тоо либерал ардчилсан орнуудаас давсан байна.

 Ялангуяа, Ази-Номхон далайн бүс нутагт ардчиллын огцом бууралт ажиглагдав. Ази-Номхон далайн бүс нутагт хүн амын 72 хувь буюу 5.7 тэрбум хүн автократ дэглэмийн дор амьдарч байгааг “V-Dem”-ийн судлаачид 2022 онд тогтоосон.

Ардчиллыг хэмжигч өөр нэг байгууллага, “Freedom House”-ын хамгийн сүүлийн тайлан ч таагүй үр дүнг харуулсан. “Дэлхийн эрх чөлөө” гэж Вашингтонд төвтэй ашгийн бус байгууллагын мэдээлснээр, 2023 онд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь автократ руу чиглэсэн дэлхийн жагсаалын гол хохирогч болж, “17 дахь жилдээ дараалан буурлаа” гэж бичжээ.

Киевийн ардчиллын хүсэл тэмүүллийг таслан зогсоох, Европын холбоотой харилцааг нь таслах зорилготой Оросын эзлэн түрэмгийлэл нь ардчилал автократ дэглэмүүдийн шууд халдлагад өртөж байгаагийн нэг жишээ болгон “Freedom House “онцолжээ.

Ирэх зургадугаар сард олон зуун сая хүн саналаа өгөх  Европын холбооны сонгуулийн тухайд Европт автократ руу бөөнөөр шилжих аюул харьцангуй бага. Гэсэн ч Европ дахь автократуудыг, тухайлбал Унгарын удирдагч Виктор Орбаныг хүлцэн тэвчиж байгаа нь бусад хүмүүсийг түүний замаар явахыг уриалж, аюултай жишгийг бий болгож байна гэж Келемен анхааруулав. Үнэн хэрэгтээ Европын олон улс Орбаны эрх мэдлийн загварт өртөх магадлал өндөр байдаг. Болгар зохион байгуулалттай гэмт хэрэг, Оросын нөлөөллөөс болоод сул ардчилалтай орон. Грек улс төрийн байгууллагуудад үзүүлэх дарамт шахалтаас болж олны анхаарлын төвд байгаа. Энэ бүхэн нь гишүүн орнуудаа хууль дээдлэх ёс, ардчиллын ухралтаас сэргийлэхэд хангалттай ажиллаж чадаагүй Европын холбооны үйл ажиллагаатай холбоотой.

СОНГОГДСОН АВТОКРАТУУДЫН СЭРГЭЛТ

Путин болон түүний шүтэн бишрэгчид Европын холбоон дахь ардчиллыг сүйтгэх нийтлэг сонирхолтой  гэж Келемен тодорхойлж байна. Европын холбооны сонгуулийн өмнө Франц, Нидерланд, Герман болон Европын холбооны бусад томоохон орнуудад хэт барууны үзэлтэй намууд олширч байна. Эдгээр намууд эрх мэдлээ баталгаажуулж чадахгүй ч зургадугаар сарын 6-9-нд болох санал хураалтад өндөр оноо авбал Европын холбооны бодлогод улам их нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

Франц дахь HEC бизнесийн сургуулийн Европын холбооны хуулийн профессор Альберто Алеманно хэлэхдээ “Энэ бол дүрэмд суурилсан дэг журам зөрчигдөх жил байж магадгүй юм. 2024 оны дэлхийн “сонгуулийн супербоул”-ын үр дүн ямар ч байсан, ардчилалд хамгийн их хохирол учруулах хүмүүс өөрсдийгөө дарангуйлагч эсвэл автократ гэж нэрлэх нь юу л бол. Эсрэгээрээ, ардчиллын “нар бүтэн хиртэхэд” ойртох тусам хэвлэл мэдээллийн хэрэгслийг гартаа авах гэж яарах Орбан шиг “сонгогдсон автократууд”-аас “Ардчилал үйл ажиллагаа явуулж байна” гэсэн ялгуусан яриа сонсох болно. Энэ нь ардчиллыг хамгаалах ажлыг улам хүндрүүлж байна” гэж мэдэгджээ.

“Одоогийн сонгогдсон автократууд бүгд ардчиллын нөмрөгөөр далдлагдахыг хичээдэг. Олон хүмүүсийн хувьд төөрөгдөл болж, эдгээр дэглэмийг сонгуулийн автократууд эсвэл нэг нам давамгайлсан тогтолцоо гэж нэрлэх нь хэцүү болж байна” гэж Келемен тайлбарлав.

ЭХ СУРВАЛЖ: POLITICO
CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа