CGTN мэдээ
Хятад улсыг “харлуулах”-ыг зэхсэн АНУ-ын хуурамчлах гинжин

Шведийн Үндэстэн дамнасан энх тайван, ирээдүй судлалын сангийн үүсгэн байгуулагч Ян Оберг саяхан ССТV-ийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, энэ хуулийн төсөлд, ирээдүйн таван жилд 1.5 тэрбум ам.доллар зарцуулж өрнөдийн сэтгүүлчдийг бэлдэн Хятад улсын тухай сөрөг мэдээлэл бичүүлэхийг шаардсан байна гэжээ.
Ян Обергийн дурдсан энэ хуулийн төсөл нь АНУ-ын Конгрессын Сенатын Гадаад харилцааны хорооны 2021 оны 4 дүгээр сард баталсан “2021 оны стратегийн өрсөлдөөний тухай хууль”-тай дээд хэмжээнд дүйж байна. Энэ хуулийн төсөлд, 2022-2026 оны санхүүгийн жилүүдэд жил бүр 300 сая, нийт 1.5 тэрбум ам.доллар санхүүжүүлэн Хятад улсын олон улс дахь нөлөөлөх чадварын эсрэг тэмцэнэ. Жил бүр 100 сая ам.долларын санхүүжилтийг АНУ-ын олон улсын хэвлэл мэдээллийн агентлагийн холбогдох байгууллага, сэтгүүлчдийг бэлтгэхэд зарцуулна гэсэн бөгөөд энэ хэсэгт “Бүс ба зам” төсөлд холбогдох мөрдлөг судалгаа хийхийг тусгайлсан тодотгожээ.
Тэгвэл, Вашингтон нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн удирдан Хятадад чиглэсэн олон нийтийн санаа бодлын дайныг өрнүүлдэг вэ?
Шведийн “Бүс ба зам” судалгааны хүрээлэнгийн дэд захирал Хуссейн Аскари судалгаандаа, 2018 оны 5 дугаар сард “өрийн урхи” гэдэг энэ үг олны анхааралд орж ирснийг олж илрүүлжээ. Тухайн үед Харвардын их сургуулийн Кеннедигийн сургууль “Өрийн дипломат бодлого” хэмээх гарчигтай өгүүлэл нийтэлжээ. Хачирхалтай нь, энэ өгүүллийг бичсэн хоёр зохиогчийн хэн нь ч эдийн засгийн салбарын мэргэжилтэн биш бөгөөд гол зохиолч Сэм Паркер нь үнэндээ АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны ажилтан байна.
АНУ-ын Төрийн департамент дараа нь энэ өгүүллийг олон мэдээллийн хэрэгсэлд тарааж өгчээ. 2018 оны 5 дугаар сард “өрийн урхи” гэдэг энэ ойлголтыг гаргаж ирсний дараа мэдээллийн хэрэгсдүүлийн энэ тухай мэдээллийн тоо нь ихээр нэмэгдсэн байна.
Үүний дотор АНУ-ын олон улсын хэвлэл мэдээллийн агентлагийн төвийн нэр доорх мэдээллийн хэрэгслүүд хамгийн идэвхтэй байна. “VOA”-гоор жишээ татахад, 2023 онд “Бүс ба зам”-ын тухай мэдээллийн 93 хувь нь бүгд сөрөг байсан бөгөөд “өрийн урхи” гэдэг үг хэллэгийг олонтаа хэрэглэжээ.
Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс гадна энэхүү хуурамчлагч гинжин дээр судалгааны гэгддэг байгууллагууд ч оролцож байна. “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны III форум өндөрлөсний хоёр долоо хоногийн дараа буюу ноднингийн 11 дүгээр сард, АНУ-ын Уильям ба Мэригийн коллежийн тусламжийн мэдээллийн судалгааны лаборатори нэгэн тайлан гаргаж, “Бүс ба зам”-ын хамтран бүтээн байгуулагч орнуудын Хятад улсад төлөх ёстой өр 1 их наяд ам.доллар давсан гэсэн цуурхал гаргажээ.
АНУ-ын Олон улсын хөгжлийг дэмжих төвийн албан ёсны вебсайтын мэдээллээс харахад, Уильям ба Мэригийн коллежийн тусламжийн мэдээллийн судалгааны лаборатори нь урт удаан хугацааны турш АНУ-ын албаны талын санхүүжилтийг авсаар иржээ. Тиймд, тус байгууллагын “Бүс ба зам”-ын тухай судалгааны үр бүтэмж нь юуны учир бүгд сөрөг талыг баримталсан нь ойлгомжтой аж.
Өөрөө хэлээд яриад сэтгэл ханахгүй, АНУ-ын засгийн газар бас гадаадад их хэмжээний ам.доллар цацаж, тухайн нутгийн засгийн газрын бус байгууллага болон сэтгүүлчдийг хахуулдан Хятадын хөрөнгө оруулалттай компани, төслүүдийг гүтгэн муулуулж байна.
Засгийн газар нь хуурамч ойлголтыг найруулан зохиож——үүнээ эрдим шинжилгээний үр бүтэмж болгон нийтэлж——дараа нь АНУ-ын Олон улсын хэвлэл мэдээллийн агентлагийн дэргэдэх мэдээллийн хэрэгсэл болон судалгааны байгууллага гэгддэг байгууллага хамтран цуурхал дэгдээж, үүний зэрэгцээ мөнгөөр хахуулдаж холбогдох орнуудын сэтгүүлчдээр сөрөг мэдээлэл гаргуулж——ийн явцаар найруулан зохиосон “өрийн урхи” гэх хуурамчлах гинжин сүлжээ бий болж байгаа юм.
АНУ арга бүхнээ сүвэгчлэн “Бүс ба зам”-ыг гүтгэн харлуулж, тэгээд зорилгодоо хүрч чадсан эсэх тухай Хуссейн Аскари хэлэхдээ:
АНУ-ын энэ албан тушаалтан(элчин сайд) Хятад улсын бүтээн байгуулсан нэгэн нисэх онгоцны буудалд буусныхаа дараа
авто машинд суугаад Хятад улсын тавьсан авто замаар зорчиж
Дараа нь Хятад улсын барьж байгуулсан том цогцолборт ирж лекц уншиж
Эцэст нь харин тухайн нутгийн засгийн газрыг Хятад улстай хамтран ажиллахгүй байхыг ятган сануулахыг зэхжээ.
Энэ үлгэрээс маш олныг тод харж болох юм
Бодит байдал руу буцаж ирвэл
Энэ нь өрнөдийнхний яридагтай бүрмөсөн өөр юм гэжээ.
