CGTN мэдээ
Ази-Номхон далайн бүс том гүрнүүдийн шатрын өрөг биш

Өнөөдөр, 8-ны өдөр ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Америк, Япон, Өмнөд Солонгосын яриа хэлэлцээний талаар сэтгүүлчийн асуултад Мао Нин хариулахдаа, Америк, Япон, Өмнөд Солонгос холбогдох яриа хэлэлцээ хийж, хамтарсан баримт бичгүүд гаргасныг Хятад улс анхааралдаа авсан. Хятадтай холбоотой зохисгүй агуулга байгаад бид хатуу байр суурь илэрхийлж байна. Хамтын ажиллагаа нэрийн дор тэд жижиг тойрог байгуулж, манай дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, бидэн рүү дайрч, нэр хүнд гутааж, сөргөлдөөн өдөөж байгааг Хятад улс эрс эсэргүүцэж байна. Өмнөд тэнгисийн байдал ерөнхийдөө тогтвортой байна. Нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн эрх ашгаа тууштай хамгаалж, холбогдох улс оронтой яриа хэлцээ хийж, зөвшилцлийн замаар санал зөрөлдөөнөө зохицуулахыг Хятад улс хүсэж байна.
Мао Нин цааш нь хэлэхдээ, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг. Тайванийн асуудал бол Хятадын дотоод хэрэг бөгөөд гаднын ямар ч хүчин хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрөхгүй. Тайваний энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндэс нь “Нэг Хятад”-ын зарчим баримталж, “Тайванийн тусгаар тогтнолыг” эрс эсэргүүцэх явдал юм. Ази-Номхон далайн бүс нутаг бол том гүрнүүдийн шатрын өрөг биш, энх тайванч хөгжлийн төлөөх өндөрлөг юм. Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах хүчин чармайлтыг чин сэтгэлээсээ хүндэтгэж, хүйтэн дайны сэтгэхүйг орхиж, харилцан сөргөлдөхөө больж, хурцадмал байдлыг гааруулахгүй байхыг уриалж байна.
