CGTN мэдээ
Тайваньд зэвсэг худалдахын эсрэг тэмцэнэ

Хятадаас хориг тавьсан Америкийн цэргийн таван компанид гэвэл Пэй зэвсгийн системийн компани, Нэгдсэн технологийн системийн компани, Сансрын орчны компани, ViaSat компани, Data Link Solutions компани юм. Нэр бүхий эдгээр компани Тайваньд зэвсэг худалдаж байсан түүхтэй.
Мэргэжилтнүүдийн танилцуулж буйгаар эдгээр таван компани Тайваньд зэвсэг худалдах сүүлийн төсөлд оролцож байгаа юм. Өнгөрсөн оны 12 сарын дундуур Пентагон, Хятадын Тайваньд 300 сая ам.долларын тоног төхөөрөмж худалдана гэж зарласан юм. Америкийн одоогийн засгийн газар Тайваньд 12 дахиа зэвсэг худалдаж байгаа нь энэ юм. Тэдний энэ алхам Нэг Хятадын зарчим, БНХАУ, АНУ-ын хамтарсан гурван мэдэгдэл, ялангуяа “8-р сарын 17”-ны мэдэгдлийн заалтуудыг зөрчсөн байгаа юм. Хятад, Америкийн төрийн тэргүүний Сан Францискогийн уулзалтаар Америкийн ерөнхийлөгчийн улс төрийн амлалтаас зөрж байна. Тайваний асуудлаар хэлсэн үгнээсээ тэд буцаж, амлалтаа зөрчсөөр байдгийг ахин харууллаа.
Америкийн БХЯ-ны харьяа агентлаг мэдэгдэхдээ, Тайваньд зэвсэг худалдахын энэ удаагийн зорилго нь тэдний цэргийн командлал, хяналт удирдлага, харилцаа холбооны чадавхыг нэмэгдүүлж бэхжүүлэх юм гэжээ. Өмнө нь худалдаж байсан зэвсэг ихэвчлэн нисэх онгоц, пуужин, нисгэгчгүй онгоц, байлдааны гол зэвсэг байсныг шинжээчид онцолжээ. Байлдааны хүчийг бүрдүүлэхэд харилцаа холбоо, электроник, командлал, хяналт удирдлага, сүлжээ зэрэгт тулгуурлан иж бүрэн систем бүрдүүлдэг. Энэ удаагийн зэвсгийн худалдаа нь Тайванийн цэргийн хүчний програм хангамжийг сайжруулахад чиглэж байна гэж шинжээчид дүгнэв.
Тайванийн асуудал бол Хятадын язгуур ашиг сонирхол, Хятад Америкийн харилцааны улс төрийн үндэс суурь, хоёр том гүрний давж болохгүй улаан шугам мөн гэж Хятад удаа дараа мэдэгдсэн. Хоригт орсон компаниудын Хятадад байгаа үл хөдлөх болон бусад өмчийг царцааж, Хятадын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг зогсооно.
Тайвань гэдэг хөзрөөр Америк эхэлж тоглосон тул Хятад хариу барьж байна. Энэ бол хууль ёсны, үндэслэлтэй, тооцоотой, хүчтэй хариу арга хэмжээ юм. Америкийн цэргийн аж үйлдвэрийн таван компани Хятадад үйл ажиллагаа явуулдаг. Тэд Тайваньд зэвсэг борлуулж хоригт орж байснаас Хятадтай хамтын ажиллагаа өрнүүлбэл илүү ашигтай. Тайваньд нийлүүлэх Америкийн зэвсэг очиж байгаа энэ үед Хятад хориг тавьснаа зарлаж байна. Хэрэв Америк, Тайванийн хооронд цэргийн тохиролцоо үргэлжилсээр байвал Хятад илүү хатуу хариу арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй гэж цэргийн шинжээчид дүгнэж байна.
Хориг тавьснаар Америкийн зарим хүмүүст үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах Хятад улсын хүсэл зориг, шийдэмгий байдлаа тодорхой харууллаа. Америк Нэг Хятадын бодлогыг баримталж, “Тайваний тусгаар тогтнол” -ыг дэмжихгүй байх амлалтаа хэрэгжүүлэх ёстой. Америк, Тайваньд хэчнээн их зэвсэг нийлүүллээ ч Хятад үндэстнийг нэгтгэх түүхэн үйл явцыг зогсоож чадахгүй гэдгийг түүх нотлох болно.
