Бидэнтэй нэгд

Нийгэм

Цахим орчинд хүүхдийг хамгаалах зохицуулалтыг тусгасан хууль боловсруулжээ

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир нар өчигдөр (2024.01.16) Цахим орчинд хүүхдийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв.

Хувийн хэрэгцээ болон ахуйн хэрэглээний гар утас, телевиз, цаг, компьютер, таблет, автомашин, аюулгүй байдлын тоног төхөөрөмж зэрэг өдөр тутмын идэвхтэй хэрэглээний бүхий л зүйлс цахим орчинтой ямар ч саад бэрхшээлгүйгээр холбогдохын зэрэгцээ, интернэтээс шууд хамааралтай болсон нь хүний тэр дундаа хүүхдийн хүмүүжил, ёс суртахуун, эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг танилцууллаа.

Цахим орчны хөгжил хүүхдэд гүнзгий нөлөөлөх болсны сөрөг тал нь цахим дээрэлхэл, гадуурхал, гүтгэлэг, доромжлол, хууль бус контент, сурталчилгаанд өртөх зэрэг байдлаар илэрч, улмаар энэ нь донтох, ёс суртахуун, хүмүүжлийн доголдолтой болох, сэтгэл гутралд орох, эцэст нь амиа хорлоход хүргэх зэрэг тодорхой үр дагаврыг хүүхдэд бий болгох болсон тул цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд онцгойлон анхаарал хандуулах шаардлагатай гэж үзжээ.

Энэхүү хуулийн төслийн зорилт нь цахим орчинд хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг цахим дарамт, заналхийлэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааны тогтолцоо, эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан аж. Үүнд:

  • Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар Монгол Улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй холбоотой харилцаа;
  • Цахим орчин дахь мэдээлэлд хандах, нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авах зорилгоор хэрэглэх мэдээллийн системийн үйлчилгээ эрхэлж буй болон тэдгээрт мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн эрх, үүргийг тодорхойлохтой холбоотой харилцаа;
  • Цахим орчин дахь хүүхдийн мэдээллийн аюулгүй байдал алдагдаж болох эрсдэл, түүнээс үүсэх үр дагаврыг бууруулах, урьдчилан сэргийлэхтэй холбоотой харилцаа;
  • Цахим орчин дахь хүүхдийн эрхийн халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хуульчлахтай холбоотой харилцаа;
  • Цахим орчинд хүүхдийн эрхийг зөрчиж байгаа талаар гомдол, мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэхтэй холбоотой харилцааг тус тус зохицуулсан байна.

Хуулийн төсөлд тусгагдсан шинэлэг зохицуулалт бүхий харилцаа нь цахим орчин дахь хүүхдийн мэдээллийн аюулгүй байдал, цахим заналхийлэл, цахим дарамтыг олон улсын жишгийн дагуу тодорхойлж, гэр бүл, боловсрол, сургалтын байгууллага болон цахим сүлжээний үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг хуульчилжээ.

Цахим орчинд хүүхдийг хамгаалах нь үндэсний хэмжээнд авч үзэх асуудал хэмээн хууль санаачлагчид онцлов.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа