CGTN мэдээ
Хятадын гадаад худалдаа юунд түшиглэх вэ?

Одоогийн байдлаар дэлхийн эдийн засгийн сэргэлт удааширч худалдааны ивээх үзэл улам бүр нэмэгдэн, геополитикийн зөрчилдөөн үргэлжилж, дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын гадаад худалдаа ерөнхийдөө огцом буурч байгаа юм. НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын тайланд дурдсанаар 2023 онд дэлхийн барааны худалдаа 7.5 хувиар буурна. Энэ нөхцөл байдалд Хятадын импорт экспорт төсөөлж байснаас илүү байгаа нь олон улсын худалдаа, эдийн засгийн хөгжилд хүчтэй түлхэц болж байна.
Экспортын үүднээс авч үзвэл, Дэлхийн худалдааны байгууллагын таамаглалаар, 2023 онд олон улсын зах зээл дэх экспортын зах зээлд эзлэх Хятадын хувь харьцангуй өндөр буюу 14% орчим хэвээр байх болно. Хятад улс дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орон гэдгээрээ давуу талаа бүрэн ашиглаж байна. 2023 онд экспортын нийт хэмжээ 23 их наяд 770 тэрбум юаньд хүрч, үүнээс үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн 23 их наяд 510 тэрбум юаньд хүрчээ.
Хятадын экспортын бүтэц сайжирсаар байгаа нь юуг харуулах вэ?
Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбар нь олон эд ангитай, техникийн нэмүү өртөг ихтэй бөгөөд үйлдвэрлэлийг дэмжих, нэгтгэх чадварт өндөр шаардлага тавьдаг. Хятадын үйлдвэрлэлийн иж бүрэн систем, хүчирхэг дэмжих хүчин чадал нь олон нутагт аж үйлдвэрийн бөөгнөрөл бүрдүүлэхэд тустай гэж шинжээчид онцолжээ. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн зардлыг бууруулах төдийгүй бүтээгдэхүүнийг шинэчлэн сайжруулах боломж бүрдүүлдэг. мөн ч Хятадын аж үйлдвэрийн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаагийн чухал шалтгаан юм.
Хамгийн гол нь Хятад улс “Дэлхийн үйлдвэр”-ээс инновацийн өндөрлөг хүрэх замналыг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэжээ. 2023 онд Хятадын бие даасан брэнд бүтээгдэхүүний экспорт 9.3%-иар нэмэгдэж, нийт экспортын хэмжээнд эзлэх хувь нь 1.7 нэгжээр нэмэгджээ. Импортын үүднээс авч үзвэл барааны үнэ буурсантай холбоотойгоор Хятадын импортын үнэ бага зэрэг буурсан байна. Харин импортын тоо 2.9 хувиар өсжээ. Хятад улс импортын хэмжээгээ нэмэгдүүлсээр байгаа бөгөөд энэ нь дэлхий нийтийн хувьд боломж болж байна.
Хятадын эдийн засаг үргэлжлэн сэргэж сайжрах нь импортын бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний экспортыг ахиулж байна.Үүний үндсэн дээр өндөр түвшинд гадаадад нээлттэй байлгах шинэ боломжууд нь шинэ зах зээл, гадаад худалдааны хамтын ажиллагааны шинэ чиглэлийг өргөжүүлэх болно.
Өнгөрсөн оны сүүлчээр хуралдсан Хятадын эдийн засгийн төвийн ажлын хурал гадаад худалдааны шинэ эрч хүчийг эрчимжүүлж, дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхэд анхаарч, гадаадад улам өндөр түвшинд илүү нээлттэй байлгахыг санал болгов. Саяхан Хятадын импорт, экспортын гол компаниудын дунд явуулсан албаны судалгаагаар, компаниудын дөрөвний гурваас илүү нь энэ онд импорт, экспортын хэмжээ хэвийн буюу өсөх төлөвтэй байна. Энэ нь Хятадын эдийн засаг үргэлжлэн сэргэж, сайжрахын хэрээр гадаад худалдааны хөгжлийг дэмжих таатай нөхцөл улам бүр нэмэгдэж, дэлхийн худалдаа болон дэлхийн эдийн засагт илүү сайн мэдээ авчрах болно гэдэгт хүмүүс итгэлтэй байгааг харуулж байна.
