Бусад
Сансрын хөлгийг 3 цагийн дотор холбоно
Нийтэлсэн
11 сар өмнөНийтлэлч
MongolХятад улс “Тяньжөү-7” ачааны хөлгийг удахгүй хөөргөх гэж байна. Төлөвлөгөө ёсоор бол “Тяньжөү-7” ачааны хөлөг тойрог зам дахь сансрын станцтай залгалдаж нэгдсэн цогцолбор болох ба станцад эд материал нөхөж өгөх, мөн тойрог зам дахь шинжлэх ухааны лабораторийг дэмжих үүрэг гүйцэтгэх юм байна. Үүний зэрэгцээ нэгдсэн цогцолборын нислэгийн байрлал, тойрог замыг хянах ажлыг гүйцэтгэх бөгөөд хог хаягдлыг буулган устгахад туслах юм.
Сансрын станцыг барьж байгуулснаас хойш 2 цаг, 6.5 цагийн дотор шуурхай золгуулан холбох аргыг ашиглаж байсан. Харин энэ удаад 3 цагт багтаан холбохоор төлөвлөжээ. Ингэх нь сансрын станцад ачаа бараа тээвэрлэн хүргэхэд илүү үр ашигтай хэлбэр бөгөөд төрөл бүрийн системийн ажиллах явц дахь ачааллыг ч хөнгөрүүлэх юм.