Бидэнтэй нэгд

Улс төр

Г.Занданшатар: Бид хууль зөрчигчдөө шүүн шийтгэх их өөрчлөлтөд тэмүүлсэн цаг үеийг туулж байна

Нийтэлсэн

Монгол Улсын Их хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өчигдөр /2024.01.17/ хуралдаж, өндөрлөлөө.

Чуулганыг хааж, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.


Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,  Хатагтай ноёд оо,

УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент намрын “отгон” чуулганаа өндөрлүүлж байна. Энэ удаагийн чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, Улсын Их Хурлын 62 тогтоол баталлаа. Бүхэлдээ энэ удаагийн чуулганыг шинэтгэлийн чуулган болсон хэмээн дүгнэж болно. Ард түмний төлөөллийн байгууллага Улсын Их Хурал ард түмний засаглах эрхийг хангах, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, “3D” парламент буюу ардчилсан, ард иргэдтэйгээ зөвлөлдөг, цахим парламент байх зорилтоо хэрэгжүүлж ажилласан. 2023 онд Монгол Улсын хүн ам албан ёсоор 3 сая 500 мянга болсон сайхан мэдээгээр үгээ эхэлье. Монголчууд ийнхүү олуулаа болохын хэрээр “их нүүдлийн зүг хөдөлж”, цэгцрэх хөдөлгөөний эхлэл тавигдаж байгааг онцолмоор байна. Монголчууд цагийн аясаар  өвсний шим, усны тунгалгийг дагаж нүүдэллэсээр ирсэн нүүдэлчдийн үр удам. Энэ нүүдэл энэ цагт эрүүл, шударга нийгмийг цогцлоохын төлөөх ИХ НҮҮДЭЛ болон өрнөж байна.

Уламжлал, шинэчлэл хоёрын тэнцвэрийг олох, буруу зөвийн ялгааг таних, тогтолцоо, засаглалын гажуудлыг арилгах, хулгайч, хууль зөрчигчдөө илрүүлэн, шүүн шийтгэх зэргээр товчхондоо их өөрчлөлтөд тэмүүлсэн нүсэр хөдөлгөөн идэвхжсэн цаг үеийг бид туулж байна. Эмх цэгцгүй, бужигнаан түжигнээнтэй ч юм шиг санагдах энэ хөдөлгөөн бол эмх цэгцээ олж цэгцрэх ИХ ТОМ ЭЕРЭГ ҮЙЛ ЯВЦ гэдгийг бид ойлгох ёстой. Жам ёсны энэ үйл явц улмаар манай улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь багана нь болно гэдэгт итгэлтэй байна. Ардчилал улам хэрсүүжиж төлөвшиж, төгөлдөршинө.  Үр дүнд нь Монгол Улс хүчирхэгжиж, Монгол хүн бүр жаргалтай амьдрах нөхцөл бүрдэнэ. Саяхан бидний хүсэл зорилго төдий байсан олон зүйлс өнөөдөр бодит үр дүн болж хувирч байна. Экспорт түүхэндээ анх удаа 15.2 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрлээ. Монгол Улсын төсвийн орлого 35.6 хувь буюу 6.0 их наяд төгрөгөөр өслөө. Эдийн засгийн өсөлт 6.9 хувьд, нэг хүнд ногдох ДНБ 5800 ам.долларт хүрлээ.  Макро эдийн засгийн эдгээр үзүүлэлт бол өнөөдөр өрнөж буй өөрчлөлт шинэчлэлтийн үгүйсгэшгүй үр дүн, бодит  үзүүлэлт мөн. Гэхдээ амжилт, өсөлтийн тоон үзүүлэлтээр ард түмнээ цатгаж бид чадахгүй ээ. Энэ өсөлт айлын хаалгаар орох ёстой. “Нийгэмд бухимдал маш их байна” гэсэн дүгнэлт саяхан хийсэн судалгааны дүнгээр гарсан. Бухимдлын шалтгаан 3 гол хүчин зүйлээс хамаарч байгаагийн хамгийн эхэнд “Шударга бус байдал”, хоёрдугаарт “Эдийн засгийн өсөлтийн хүртээмжгүй байдал” нэрлэгдсэн байна. Судалгаанд оролцсон 10 хүн тутмын 8 нь амьдрал доройтсон, инфляц буурч байгаа ч цалин, тэтгэвэр, орлогын нэмэгдэл нь үнийн өсөлтийг давж чадахгүй байна гэж үзжээ. Нэг үе 16.9 хувьд хүрээд байсан инфляц буурч, 7.9 хувь болсон нь бодит үзүүлэлт мөн. Гэвч иргэд “Бодитоор амьдрал, амьжиргаа сайжраагүй байхад эдийн засаг өсөж байна, инфляц нэг оронтой тоонд байна гэж ярих нь бухимдлыг улам нэмэгдүүлж байна” гэж үзсэн байна.  Ард түмнийхээ боломжийг хулгайлдаг авлига, албан тушаалын гэмт хэрэг, баялгийн хулгайн бусармаг үйлдлүүд алхам тутамдаа илчлэгдэж байгаа ч хариуцлага тооцохгүй байна гэж ард түмэн бухимдаж байна.

Улсын Их Хурлаас байгуулагдсан Хянан шалгах түр хороо намрын чуулганы хугацаанд “Нүүрсний” хулгайн асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2 үе шаттай явуулж, 412 гэрчийг дуудан оролцуулж, энэ хэргийн талаар ард түмний мэдэх эрхийг хангасан.  Өмнө нь өндөр түвшний улстөрчид, эрх мэдэл бүхий хууль сахиулагчид, шударга бус замаар бизнес эрхлэгч гурав эрх ашгаараа нийлэхэд, энэ улсад хуулиас дээгүүр давхарга үүсгэдэг байсан бол парламентын шинэтгэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнд 10, 20 жилээр далд бугшиж байсан хулгай, дээрэм ил гарч байна. Гэм буруутай нь баримтаар нотлогдсон хэн бүхэн парламентын нээлттэй хяналтын сонсголд дуудагдан оролцдог боллоо. Тэр хэрээр ард түмэн төрөөсөө шударга ёсыг тасралтгүй шаардаж, тэр шаардлага нь энэ танхимд хууль болон батлагдаж, хулгай луйвар тав алхахгүй баригдах ил тод нийгмийн хариуцлагатай засаглал бүрдэж байна. Гэвч тэдэнд хариуцлага тооцох асуудал маш муу байна. Дээр дурдсан судалгаагаар “олон нийтэд ил болсон авлига, хулгайн хэргүүдэд хэн ч хариуцлага хүлээхгүй, нэг хэргийн дуулианаар өмнөх хэргүүд бүдгэрсээр байгаад олон нийт туйлын бухимдалтай байна” гэсэн дүгнэлт гарсан. Гэм буруутанд хариуцлага тооцох, ял шийтгэл оноох, эсвэл цагаатгах боломж Улсын Их Хурал, Хянан шалгах түр хороонд байхгүй. Хуулиар тогтоосон ийм эрх зөвхөн шүүх, хуулийн байгууллагад бий бөгөөд энэхүү үйл ажиллагаагаа шүүхийн байгууллага шударга ёсны зарчимд нийцүүлэн, бие даан хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй гэдгийг сануулж, ард түмнийхээ шаардлагад хариулт өгөхийг хүсч байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо ч энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай.

Эрхэм гишүүд ээ,

Монгол Улс бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Үндсэн хуультай, Ардчилсан улс. Хэлэлцэж, зөвлөлдөж, маргалдаж, мэтгэлцэх зарчмаар хуулиа тогтоодог Парламентын засаглал, хэнээс ч хараат бус ажиллах шүүх засаглал, хэн нэгний нөлөөнд үл автах хэвлэл мэдээлэл бол Ардчиллын дархлаа гэдгийг бид мартаж болохгүй. Ардчиллын дархлаагаа ард түмнээрээ хамгаалж байж бид Ардчилсан улс хэвээр үлдэнэ. Хэн нэгэн буюу хэсэг бүлэг хүмүүс явцуу сонирхлоороо Ардчиллын үнэт зүйлс рүү халддаг байхыг хэрхэвч хүлээн зөвшөөрөх ёсгүй. Ард түмний мэдэх эрх, хууль тогтоогчдын хууль батлах үйл явц, шүүх засаглалын хараат бус байдал руу техник, технологийн дэвшлийг ашиглан, олон нийтийг хамарсан тархи угаалт явуулах замаар халддаг байдал хэрээс хэтэрч байна. Хэвлэлийн эрх чөлөө, нийгмийн сүлжээний нээлттэй бүтцийн ард нуугдсан асар их хар хүч, бохир мөнгө, нарийн зохион байгуулалт бүхий бүлэглэлүүд эрс идэвхжиж, ил цагаандаа гарч байгааг олон нийт анзаарч буй байх аа. Энэ мэт бохир технологи ганц манай улсад биш, дэлхий дахинд халдвар мэт тархаж буй нь ардчилалд учирч буй томоохон эрсдэлт үзэгдэл мөн гэж нийтээрээ үзэж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх олон төрлийн арга хэмжээ авсаар байна. Хиймэл оюун ухаан бол хоёр үзүүртэй илд гэж үздэг болсон.


Гэхдээ үүнээс сэргийлэх цорын ганц найдвартай, үр дүнтэй арга бол хэрсүү няхуур, мэдээлэлд шүүлтүүртэй хандах чадвартай ард иргэд юм. Нуран унаж буй хуучин, бохир хүсэл шинэ аргаар хэлбэржсээр байгаад иргэн бүр соргог мэдрэмжтэй хандаж, үүний эсрэг шийдвэртэй тэмцэхийг уриалж байна. Иргэний мэдэх эрхийг санаатай зөрчиж, ард түмнээ хагаралдуулан талцуулах нь гэмт хэрэг, хүний эрхийн ноцтой зөрчил мөн. Хүний эрх бол хүн биш хууль засаглах ёс, ардчиллыг бэхжүүлэх үнэт зүйл мөн тул ард түмний төлөөллийн байгууллага болох парламент түүнийг хамгаалагч, манлайлагч, хүний эрхийг хангах үндэсний тогтолцооны гол оролцогч байх ёстой гэж бид үздэг.  Намрын чуулганы хугацаанд Улсын Их Хурал ОУПХ-той хамтран хүний эрхийн өөрийн үнэлгээг дэлхийн парламентуудын дотроос анх удаа хийсэн нь дэлхий нийт, олон улсын байгууллагууд бидний хүчин чармайлтад чухал ач холбогдол өгч байгаагийн бодит илэрхийлэл мөн.


Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент бүхэлдээ улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, Засгийн газрын ажиллах таатай боломж нөхцөлүүдийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлсэн. Таатай үр дүн олон гарсан ч анхаарах ёстой зарим асуудлууд байна. Авлигын эсрэг тэмцэл, тогтолцооны суурь шинэчлэлүүд, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх Засгийн газрын шийдвэр, шийдэл бүхнийг Улсын Их Хурал гацаа саадгүй, яаралтай горимоор хэлэлцэн баталсан. Гэвч Засгийн газар танхимын зарчмаар ажиллаж чадаагүй, байр сууриа нэгтгээгүй, тооцоо судалгаа дутуу хийсэн зэрэг олон алдаа дутагдлын буруутан нь Улсын Их Хурал болдог жишиг тогтож, парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Улсын төсөв батлахаас эхлээд томоохон төслүүд гацах хүртэлх асуудал бүрийн алдааг Улсын Их Хуралд тохдог арга барилаа өөрчлөх нь шударга ёсны зарчим, засаглалын тэнцвэрт харилцаанд нийцнэ. Нийгмийн бухимдлыг дэвэргэж, түүн дээрээс “ардын баатар” болж тодорно, улс төрийн ашиг хонжоо олно гэж тооцдог улигт аргаа орхих цаг болсныг сануулъя. “Жоомоо алах гээд гэрээ шатаав” гэдэг шиг өөрөөсөө бурууг зайлуулах бүтэлгүй оролдлогоороо Парламентын дархлааг сулруулж болохгүй гэдгийг төр, засгийн байгууллагын албан тушаалтан бүр бодолцох ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах, тогтолцооны томоохон өөрчлөлтүүдийг хөрсөнд буулгахад маш чухал Сонгуулийн жил эхэлж байна. 126 гишүүн, бүсчилсэн 8 тойрог шинэ Монголын шинэ түүхийг бичнэ гэсэн хүлээлт байгаа. Монгол хүн бүр энэ өөрчлөлтийн үр шимийг хүртэх ёстой. Тиймээс улс орныхоо урт хугацааны, тогтвортой хөгжлийн суурийг хариуцлагатай сонголтоор баталгаажуулах үйл хэрэгт нэн хариуцлагатай хандахыг улс төрийн намууд, нийт иргэддээ уриалж байна.

Энэ удаагийн сонгуульд намууд бодлогоор өрсөлдөх, нэр цэвэр, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй хүмүүсээ нэр дэвшүүлэх шинэ жишиг тогтоох ёстой. Сонгогчдын саналыг авахын тулд намууд үзэл баримтлалаа хаяж гээдэг, элдэв амлалтаар ирээдүйгээ балладаг өмнөх жишиг давтагдах ёсгүй. Энэ сонгууль нэг тойрог, нэг аймгийг “услах” биш, бүс нутгийн хөгжил дэвшлийн төлөө бодлого дэвшүүлж, бодлогоор өрсөлдөх сонгууль болох ёстой. Бүсчилсэн хөгжил нь хөгжил дэвшлийн нэг чухал хөшүүрэг гарцаагүй мөн. Шинэ сэргэлтийн бодлогод туссан Хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтууд амжилттай хэрэгжихэд бүсчилсэн хөгжлийн бодлого чухал түлхэц болох болно. Чуулганаар “Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Тогтоолд заасны дагуу Эрхэм гишүүд завсарлагааны хугацаанд ард иргэдтэйгээ уулзаж, бүсчилсэн хөгжлийн бодлогын ач холбогдлыг тайлбарлаж, үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлыг нэгтгэн Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх чиглэлийг өгч байна. Мөн өвөлжилтийн нөхцөл, байдлыг газар дээр нь үзэж танилцан, цас зудын гамшгаас малчдаа сэргийлэн хамгаалах арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран авах нь зүйтэй. 2023 оны мал тооллогын дүнгээр малын тоо 6.4 саяар буурч, 64.7 сая болсон байна. Энэ бол мал хорогдсон гэхээсээ илүүтэй манай малчид “Мянгат малчин” болохын төлөө биш, малынхаа чанар, ашиг шимийг сайжруулахад, тоог биш чанарыг чухалчилж байгаагийн илрэл юм. Тиймээс хөдөө аж ахуйд шинэчлэл хийх, малчин-мал-бэлчээр гурвын харилцан шүтэлцээг хангаж, малчин өрхүүдийн хамтын ажиллагааг дэмжих, нийтлэг ашиг сонирхлыг хангах чиглэлээр санал бодлыг нь сонсож, Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийг Эрхэм гишүүддээ үүрэг болгоё. Та бидний бүрэн эрхийн хугацаа өндөрлөхөд ганцхан чуулган үлдээд байна. Шинэчлэгч парламент байж, Эрх зүйн шинэчлэлээ бүрэн үр дүнд хүргэхийн тулд үлдэж буй хугацаанд Эдийн засгийн реформд онцгой анхаарах шаардлага байна. Нийтийн буюу төрийн санхүүгийн шинэчлэл зайлшгүй болсныг Засгийн газрын сангуудын үйл ажиллагаа, төсвийн үрэлгэн байдал, татварын үр ашиггүй тогтолцоо харуулж байна. “D-өргөдөл” цахим системээр дамжуулан иргэдээс ирүүлж буй өргөдөл, санал хүсэлт ч энэ асуудалд чиглэж байгаа. Улсын эдийн засаг өссөн ч тэр нь иргэдийн амьжиргаанд бодит нөлөө үзүүлж чадахгүй байгаа нь манай төрийн санхүү, татварын тогтолцоо гажуудалтай байгаагийн илрэл юм. Эдийн засгийн бодлого маань дундаж, чинээлэг давхаргыг дэмжих биш, уул уурхайгаас хамааралтай хэт цөөнхийг дэмжсэн урвуу хамааралтай байгааг засахгүйгээр бид цааш явах аргагүй. Үүнийг засаж чадвал хэрэглэгч биш бүтээгч, импортлогч биш экспортлогч болж, өрөөс хуримтлалд, халамжаас хөдөлмөрт шилжих, баялаг бүтээгчдээ дэмжих, олон  гэсэн ганц тулгуурт эдийн засгаа олон тулгууртай болгох боломж бүрдэнэ.

Эрхэм гишүүд ээ,

Дэлхий дахинд үүсээд буй шинэ эрсдэлүүд, улс орны маань хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсүүд биднээс дотоодын эв нэгдлээ бэхжүүлэхийг шаардсаар байна. Миний бие хэдхэн хоногийн өмнө “Ойрын нөхөд хэрэлдэхэд холын дайсан баярладаг” гэж хэлсний учир энэ юм. Нийгмийн ухамсар нягтарч, ёс зүйн өндөр хэм хэмжээ тогтож, улс төрийн ёс суртахуун, хариуцлагын босго өндөрссөөр буй энэ цаг үетэй хөл нийлэх нь улс төрчдийн хувьд нэг ёсны сорилт юм. Тиймээс нийгэм, цаг үеийн сорилтод тэнцэж, үйлдэл, үйл хэрэг бүрээрээ манлайлагч байгаарай гэж Эрхэм гишүүд, журмын нөхдөдөө хүсээд, 2023 оны намрын ээлжит чуулган хаасныг мэдэгдье хэмээн хэллээ гэж Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент3 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм3 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий3 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр3 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм3 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа