Бидэнтэй нэгд

Нийгэм

Гучин настай ардчиллын ХУНДАГАНЫ ҮГ

Нийтэлсэн

Анх удаа социализм, коммунизм, төлөвлөгөөт эдийн засгаа шүүмжилсэн, тухайн үеийн нийгмийн тогтолцоо, анги бүлэглэлүүдийн хоорондын ялгааг гаргах гэж оролдсоноороо анхдугаар хурлын ач холбогдол оршиж байсан. Хамгийн түүхэн үйл явдал нь, Монголд улс төрийн олон намын тогтолцоо бүрдэх нөхцөл бүрдсэнийг, Монголын Ардчилсан Нам байгуулах болсныг албан ёсоор зарласан. Энэ үйл явц л тус хурлын оргил үе байсан даа”. Энэ бол Ардчилсан намын дарга С.Эрдэнийн 30 жилийн өмнөх “өнөөдрийг” дүрсэлсэн дурсамж ярианы нэгээхэн хэсэг. Одоо тэр үеийг, орос ахдаа “зодуулж” явснаа олонх нь мартжээ.

1990 оны хоёрдугаар сарын 18-нд МоАХ-ны анхдугаар их хурал Монголын үйлдвэрчний СТО-ны их танхимд болж, аймгийн 611 төлөөлөгч, 200 гаруй зочин оролцсон төдийгүй хурлыг гадаадын 30 орчим сэтгүүлч сурвалжилжээ. МоАХ-ны Ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг сонгосон байдаг. Одоо бол МоАХ-ны дарга нь Ерөнхийлөгч Х.Баттулга.

Хонхны дуу Монгол даяар цангинаж, нойрноосоо сэрсэн монголчууд МоАХ-ын анхдугаар их хурлыг сонирхохоор  МҮСТО-ныг тойроод сууж байснаа дурсан ярих амьд түүх олон. Ердөө л гучин жилийн өмнөх үйл явдал шүү дээ. Харамсалтай нь,  уг түүхийг үгүйсгэж, үзэл сурталын үеийг өнөөдөр магтан дуулах болсон. Уран сайхны кино хүртэл хийгээд “амьд түүх”-ийг ардчиллыг үгүйсгээд эхэлчихэж, аймаар.

 Хурлын төлөөлөгчид “Монголд хүний эрх, эрх чөлөөг тунхаглан зарлаж, нэг намын бус олон намын тогтолцоонд шилжин, олон талт гадаад бодлого хэрэгжүүлсэн томоохон өөрчлөлт болж чадсан” гэж тухайн үйл явдлыг дүгнэсэн байдаг.

Гэвч МоАХ-ын Анхдугаар их хурал Монголын нийгэмд өөрчлөлт авчраад зогсохгүй, Монгол Улсын тусгаар тогтнолыг жинхэнээсээ тунхаглан зарласан юм. Давснаас өөр юмгүй дэлгүүрийн лангуу импортын бүтээгдэхүүнээр дүүргэж, өндөр, шилэн барилгууд өдрөөс өдөрт нэмэгдэж, өөрсдийн хүч, хөдөлмөрөөр бүтээн байгуулалт өрнүүлж, алдаа,оноотой ч “Ардчиллын баян бүрд” гэж цоллуулж яваа нь МоАХ-ны анхдагчдын гавъяа.

Энэ тухай одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга арван жилийн өмнө  баярын хуралдаа үг хэлэхдээ “Та бүхнийг “ардчилагчид” хэмээн онцгойлон дуудахын учир нь өнөөдөр “ардчилал”, “ардчилагч” хэмээх хаягийг дуртай бүхэн нь зүүж, тэр ч бүү хэл ардчиллын төлөөх тэмцлийг боомилон саатуулж, гажуудуулан завхруулж байсан улс төрийн хүчнүүд ч зоргоороо хэрэглэхийг хичээх болжээ. Тэд эдгээр ариун үгсийг өөрсөддөө хаяглахдаа дуу нь сулран, тайлбар зүүлт дагалдуулж байдаг. “Ардчиллыг хэн нэгэн, хэсэг хүмүүс өмчлөх ёсгүй” гэх мэтээр. Харин би хэнээс ч ичиж, эмээхгүйгээр нүүр бардам “Монголын ардчилагчид” гэж дуудаж чадна. Энэ улсад ардчиллын салхийг сэвэлзүүлж, өөрчлөлтийг эхлүүлэгчид, ардчиллыг дангааршин өмчилдөггүй, нийт ард түмэнтэйгээ тэгш эзэмшдэг яс махны ардчилагчид. Та нар “Монголын ардчилагчид” гэж бахархалтайгаар дуудуулах гэгээн үйлстнүүд, энэ цагийн баатрууд” гэж байв.

 Харамсалтай нь, өнөөдөр Монголын ардчиллыг боомилон саатуулах сонирхолтой хүмүүс Монголын улс төрийн нэн шинэ үзэгдэл болсон байна. 

“Ерэн оноос өмнөх аймшигт нийгмийг мэдэхгүй, төсөөлөхгүй өсөж байгаа шинэ үе маань энэ өдрийн утга учрыг мэдддэг, ойлгодог байх ёстой. Монгол Улс өнө үүрд эрх чөлөө, тусгаар тогтнолоор амьсгалж байсан юм шиг бодож яваа балчирхан үрсийн минь тархийг үзэл суртлаар бөмбөгдөж, урьдын адил түүхийг өөрсөддөө тохируулан гуйвуулж, үзэл сурталжуулахыг хичээж байгаа улс төрийн хүчин толгойгоо өндийлгөж байгааг мартаж болохгүй. Бид ахин гуйвуулсан түүхээр хойч үеэ хүмүүжүүлэхийг тэвчиж болохгүй ээ”.  2010 онд Монголын ардчилсан холбооны дарга Х.Баттулгын хэлж асан энэ үгийг өнөөдөр, МоАХ-ын 30 жилийн ойн өдрөөр түүнд сануулахыг хүснэм.

Учир нь, урьдын адил түүхийг өөрсдөдөө тохируулан гуйвуулж, өөрөөсөө өөр үзэл бодолтой бүхнийг хууль шүүхээр айлгаж ичээж, мөрдөн шалгаж, гүтгэн доромжилдог болсон нь Монголын 30 настай ардчилалд тулгарч буй аюул болжээ. Монголын ардчилал залуу бас эмзэг байна. Иймээс АН-ын дарга С.Эрдэнэ “Ардчиллаа хамгаална гэдэг бол тусгаар тогтнолоо хамгаалж буйтай агаар нэг” гэсэн нь анхааруулга ч байж болно.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа