Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Ирэх 60 жилд Хятад Францын солилцоо шинэ амжилт гаргана

Нийтэлсэн

1-р сарын 25-нд, Хятадын үндэсний их театрт Францын хөгжмийн зохиолч Гуногийн уран бүтээл “Ромео Жульетта” дуурь товлосон ёсоороо үзэгч олонтой уулзлаа. Хятад, Францын уран бүтээлчид хамтран соёлын гайхамшигт тоглолтыг үзүүлж, мөн Хятад Франц дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд “онцгой бэлэг” барилаа.

Мөн орой болсон Хятад Франц хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан хүлээн авалтын үеэр хоёр орны төрийн тэргүүн нар цахимаар үг хэлж, Хятад Францын хамтын ажиллагааг ахиулах талаар өндөр хэмжээний санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Хятад болон барууны орнуудын солилцоонд Франц онцгой үүрэг гүйцэтгэдэг. Тэр нь Хятадтай албан ёсоор дипломат харилцаа тогтоосон барууны анхны томоохон орон бөгөөд Хятадтай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, стратегийн яриа хэлэлцээ хийсэн барууны анхны томоохон орон юм.
Өнгөрсөн 60 жилийн турш, олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад Францын харилцаа Хятад улс болон барууны орнуудын хоорондох харилцааны тэргүүн эгнээнд байсаар ирсэн. Дээд түвшний солилцоо нягт байж, стратегийн яриа хэлэлцээ, эдийн засаг, санхүүгийн яриа хэлэлцээ, хүмүүс болон соёлын солилцооны механизмын гурван хөдөлгүүртэй байж, хоёр орны харилцаа ерөнхийдөө тогтвортой хэвээр байна.

Арван жилийн өмнө Хятад, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх үеэр Ши Жиньпин “Хятад Францын үзэл санааг”-г 16 үгээр дүгнэж хэлсэн байдаг. Өнөөдөр тэрээр энэхүү үзэл санааг дахин онцоллоо. “Хятад Францын үзэл санаа” нь Хятад, Францын харилцааны өнгөрсөн, одоо, ирээдүйг гаднынхан ойлгох “алтан түлхүүр” юм. Үүнд, тусгаар тогтнол бол Хятад, Франц хоёр үндэстний оюун санааны нийтлэг чанар бөгөөд хоёр орны харилцаа олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтийн нөлөөг даван туулах, хамтын ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлж, санал зөрөлдөөнөө зөв зохицуулах боломжийг олгож, Хятад ба барууны орнуудын харилцааны үлгэр жишиг болсон гэж шинжээчид үзэж байна.

Өдгөө дэлхий ертөнц зуун зууны өөрчлөлтийг туулж байна. Онцгой зарим том гүрнүүд ноёрхлоо хадгалахын тулд лагерийн хооронд мөргөлдөөн үүсгэж, үймээн самуун, хуваагдлыг улам хурцатгаж байна. Дэлхий дахин “шинэ хүйтэн дайн”-тай нүүр тулж байгаад Олон улсын хамтын нийгэмлэг түгшиж байна.

Хоёр талын солилцооны түүхийг үзвэл, Хятад, Франц хоёр улс геополитикийн зөрчил, язгуур ашиг сонирхлын зөрчилгүй, харин улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, байнгын яриа хэлцэл, харилцаа холбоогоор дамжуулж соёл иргэншлийн солилцоог ахиулсаар ирсэн.

Одоогийн байдлаар Франц бол Хятадын Европын холбоо дахь худалдааны гурав дахь том түнш, бодит хөрөнгө оруулалтын гурав дахь эх үүсвэр, технологийн хоёр дахь том импортлогч, Хятад бол Францын Ази дахь худалдааны хамгийн том түнш юм. Ерөнхийлөгч Макрон 2023 оны дөрөвдүгээр сард Хятадад айлчлах үеэр хоёр тал хамтын ажиллагааны олон чухал хэлэлцээрт хүрч, үйлчилгээний худалдаа, ногоон хөгжил, технологийн шинэчлэл зэрэг хамтын ажиллагааны шинэ өсөлтийг бий болгохоор тохиролцжээ.

Хятад, Францын хамтын ажиллагааны аж үйлдвэрийн салбарууд цөмийн эрчим хүч, сансар огторгуй, хурдны галт тэрэг зэрэг уламжлалт “хуучин гурав”-аас аажмаар “шинэ дөрөв” буюу шинэ эрчим хүч, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, дижитал эдийн засаг, ногоон болон дижитал санхүү, түүнчлэн Ази, Африкийн бүс нутагт чиглэсэн гуравдагч талын зах зээлийн хамтын ажиллагаа рүү шилжиж байна. Цаашид хоёр орон хамтын ажиллагааны бялууг улам томруулж, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд хүрэх бүрэн боломжтой гэж зарим шинжээч үзэж байна.

Удахгүй нээлтээ хийх Хятад Францын соёлын аялал жуулчлалын жилд олон зуун соёлын солилцооны арга хэмжээ зохиогдох болно.

Сүүлийн жилүүдэд Хятад, Франц хоёр улс уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр олон хамтын ажиллагаа өрнүүлж байна. Шинээр гарч ирж буй геополитикийн зөрчилдөөнтэй холбогдуулан Хятад, Франц хоёр ч нэгэн адил идэвхтэй шийдвэрлэж байна. Дэлхийд үймээн самуун, донсолгоотой байгаа энэ үед Хятад, Франц хоёр орон улмаар ойр дотно байж, дэлхийн засаглалын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд мөр зэрэгцэн ажиллаж, дэлхийн “тогтворжуулагч” байх үүрэгтэй.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа