Бидэнтэй нэгд

Улс төр

СОНГУУЛИЙН ХУУЛЬ: Тойргийнхоо бүх нэр дэвшигчийн мэдээллийг нэгдсэн самбараас харах боломжтой

Нийтэлсэн

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 28-ны баасан гарагт явуулах товлосон. Монгол Улсын Үндсэн хуульд 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр өөрчлөлт оруулан баталсан бөгөөд энэ хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй юм.

Үндсэн хуулийн:
21.1-д. Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно гэж заасан. Энэхүү заалтад нийцүүлэн УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Ингэснээр УИХ-ын 78 гишүүнийг можаритор буюу “олныг төлөөлөх”, 48 гишүүнийг пропорцианаль буюу “хувь тэнцүүлсэн” тогтолцоогоор жагсаалтаар сонгох юм. Можаритор тогтолцоогоор сонгууль явуулах тохиолдолд нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдана. Харин жагсаалтаар сонгууль хийх тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог байна гэж заасан. Сонгуулийн тойрог болон мандатын тоог УИХ-аас өнгөрсөн 12-р сард тогтоосон. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тогтсон. Үүнд:

  • Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
  • Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
  • Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
  • Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
  • Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
  • Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
  • Баянгол дүүрэг 9-р тойрог;
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
  • Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
  • Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
  • Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрогт хуваасан.

Улсын хэмжээнд 13 тойрогт 78 гишүүнийг сонгох ба ингэснээр аймгуудаас 54, нийслэлээс 24 гишүүн сонгогдох юм. Өмнө нь 76 гишүүнийг сонгодог байсан бол энэ жил 78-ыг сонгоно. Тухайлбал, Дархан, Сэлэнгэ, Төв аймаг 5-р тойрог буюу нэг мандат, говийн 4 аймагт нэг тойрог нэмэгдэж 78 гишүүнийг сонгоно. Энэ бол бидний өгч сурсан хүнийг сонгодог сонгууль.

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн онцлог заалтуудын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл судалгаа, сургалтын төвийн референт Б.Нямсүрэн танилцуулсан юм.

Гадаадад суугаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, саналаа өгөх эрхтэй. Гадаадад  байгаа иргэд Дипломат төлөөлөгчийн газарт өөрийн биеэр очиж бүртгүүлдэг байсан бол энэ өөрчлөлтөөр сонгуульд оролцохоо боломжит бүх хувилбараар илэрхийлнэ. Утсаар ярих, цахимаар мэдэгдэх, ДТГ-таа хандаж сонгуульд оролцох хүсэлтээ мэдэгдсэнээр нэр дэвшигчийн нэрийн жагсаалтад нэрээ оруулна.

Гадаадад суугаа иргэдийн саналыг өмнө нь нэг өдөрт авдаг байсан бол энэ хуулиар дөрвөн өдөр үргэлжлэхээр зохицуулсан бөгөөд УИХ-ын тогтоолоор 6-р сарын 20, 21, 22, 23-нд гадаадад байгаа иргэдийн саналыг авна.

Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой зохицуулалтууд:

Сонгогчдын нэрийн жагсаалтыг УБЕГ, ШШГЕГ, ХХЕГ, Батлан хамгаалах яам, ЦЕГ, ГИХАЭГ зэрэг байгууллагаас өөрийн холбогдолтой иргэдийн мэдээллийн УБЕГ-т ирүүлдэг. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг өмнө нь нам, эвслүүдэд өгдөг байсан бол одоо хоёр сүбьектэд сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой мэдээллийг өгөхөөр хуульчилсан. Нам, эвсэлд санал авах өдрөөс 20-иос   доошгүй хоногийн өмнө, санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа өгнө. Мөн СЕХ-нд бүртгүүлсэн ТББ-ын төлөөлөлд сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах боломж олгоно гэж заажээ.

Сонгогчид санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө өөрийн байнга оршин суудаг хаягийн бүртгэлд бүртгэгдсэн мэдээлэлтэй танилцвал зохино гэж хуульчилсан.

“Сонгогчдын нэрийн жагсаалтыг намуудад өгөх нь буруу” гэж шүүмжилдэг. Энэ нь нэрийн жагсаалт  үнэн зөв үйлдэгдэж байгаа эсэхэд хяналт тавих арга гэж үздэг. Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой “үйлдэх, танилцах, ашиглах” гурван ажиллагаа бий. СЕХ-ны саналд үндэслэн УБЕГ, Тагнуулын ерөнхий газартай хамтран сонгогчийн нэрийн жагсаалт болон нэрийн жагсаалттай холбоотой журмыг батална. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд нийцүүлнэ.

Сонгогчид санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө өөрийн байнга оршин суудаг хаягийн бүртгэлд бүртгэгдсэн мэдээлэлтэй танилцвал зохино гэж хуульчилсан. Өөрийн мэдээллийг цахимаар болон сонгуулийн хэсгийн хорооы байранд очиж танилцах боломжтой. УБЕГ-аас дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой мэдээллүүдийг шалгах боломж олгодог. Энэ мэдээллийг оруулсны дараа иргэд хоёр гол зүйлийг харах боломжтой.

Нэгдүгээрт, санал өгөх байрны мэдээлэл. Хоёрдугаарт, танай хаяг дээр өөр хүн бүртгэгдсэн гэх мэт алдаа, зөрчил гарахаас сэргийлэх, хэрэв алдаа байвал Улсын бүртгэлийн байгууллагад бичгээр болон цахимаар гомдол гаргаж болно. Цахимаар шалгаж байгаа бол “зөрчлийг мэдээлэх” товчийг дараад шууд мэдээлнэ. Энэ ажиллагааг санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө хийнэ.

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29-НӨӨС ХОЙШ ХАЯГИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ХИЙХГҮЙ

Иргэдийн хаягийн шилжих хөдөлгөөн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу 4-р сарын 29-нд зогсоно. Тэгэхээр хаягийн шилжилт хийлгэх хүн эрт хийлгэнэ. 4-р сарын 29-нөөс 6-р сарын 29-нийг хүртэл сонгогчдын шилжилт хөдөлгөөн зогсоно.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна.  Энэ тоо 2028 оны сонгуулиар 40 хувиас доошгүй болно гэж заасан. Тэгэхээр эмэгтэй нэр дэвшигчдийн квот сонгууль дараалан нэмэгдэх нь.

Хувь тэнцүүлсэн тогтолцоогоор нэр дэвшүүлэхдээ жагсаалтын хүйсийн харьцаа 1х1 буюу эмэгтэй, эрэгтэй гэсэн дарааллаар 48 хүний нэрийг жагсаана. Нам эвслүүд 78 хүнийг сонгуулийн тойрогт, 48 хүнийг жагсаалт нэр дэвшүүлнэ.

  • Тойрог болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглоно.
  • Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүд, дэмжигчдээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа дэнчин авахыг хориглоно. Хориглосон үйлдлүүд тогтоогдвол тухайн нэр дэвшигчийн бүртгэлээс хасах хуулийн зохицуулалттай.

“МАНАЙД МАН-ЫН НЭР ДЭВШИГЧИЙНХЭЭС ӨӨР ХҮНИЙ СУРТАЛЧИЛГААНЫ МАТЕРИАЛ ИРЭЭГҮЙ” ГЭХ ГОМДОЛ ГАРАХГҮЙ

Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид аль болох бага зардал гаргахаар зохицуулсан ч сонгуулийн тойрог томссон учир зардал тодорхой хэмжээгээр өсөх төлөв ажиглагдаж байна. Хуульд, Нэр дэвшигчийн сурталчилгааны хэвлэмэл материал 3 хэвлэлийн хуудас байсныг 2 хэвлэлийн хуудас сонин, сэтгүүл болгосон.

Пропорцианалаар нэр дэвшигчдийн нэгдсэн материал нь гурван хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй  гэж заасан. Сурталчилгаатай холбоотой хамгийн чухал гэж болох “нэгдсэн самбар” гэж ойлголт бий.

Тухайн тойрогт хэдэн мандаттай байна. Тэр тойрогт нэр дэвшсэн бүх хүний мэдээлэл “нэгдсэн самбарт” байрлах ба нэг нэр дэвшигчид А3-ын хэмжээ оногдоно. Сонгогчдын тоонд үндэслэн суманд хоёр хүртэл, аймгийн төвд тав хүртэл, хороонд дөрөв хүртэл нэгдсэн самбарыг үнэ төлбөргүй байрлуулна. Можаритар буюу 78 гишүүнийг сонгоход мөн нэгдсэн самбарыг ашиглана.

Дараагийнх нь “зурагт самбар”, энэ нь пропорцианаль буюу нам, эвслийн жагсаалтаар сонгогдсон нэр дэвшигчдийн мэдээллийг байршуулах самбар юм. Зурагт самбарын дээд хэмжээ 8 хэвлэлийн  хуудаснаас илүүгүй байна. Самбарыг хаана байрлуулахыг орон нутгийн ИТХ-ын тогтоолоор шийднэ. Самбарын төсвийг тухайн орон нутаг хариуцна.

Нэг нэр дэвшигчийг цахим сурталчилгаанд зарцуулах зардлын дээд хэмжээ тухайн нэр дэвшигчийн сонгуулийн нийт зардлын 15 хувиас хэтрэхгүй.

Өмнөх сонгуулиудаар “Манайд МАН-ын нэр дэвшигчийнхээс өөр хүний сурталчилгааны материал ирээгүй, оруулдаггүй юм билээ” гэх яриа гардаг. Одоо бол бүх нэр дэвшигчийн мэдээллийг нэг дороос харах боломж бүрдэх юм.

Сонгуулийн үеэр санал авах зорилгоор мөнгө тараах, хүмүүсийг машинаар зөөх гэх мэт хууль бус үйлдлийг Зөрчлийн тухай хуульд зааснаар Цагдаагийн байгууллага, Аудитын байгууллага гэх мэт найман байгууллага хариуцан ажиллана. Хууль зөрчсөн бол цагдаагийн байгууллагад гомдол гаргана. СЕХ бол сонгуулийг л зохион байгуулах үүрэгтэй.

Бизнесийн зорилгоор ашигладаг самбарыг сонгуулийн сурталгааны үед ашиглахгүй гэсэн заалт өмнөх хуульд байсан, одоо ч бий. Нэр дэвшигчийн ухуулагчдын тоо нийслэлд болон аймгийн төвд 400 сонгогч тутамд нэг ухуулагч, бусад газарт 200 сонгогч тутамд нэг ухуулагч байж болно.

Нэр дэвшигчид өрсөлдөгчөө “харлуулахаас” илүү сонгуульд оролцож буй зорилго, мөрийн хөтөлбөрөө таниулж өрсөлдөх боломжийг бүрдүүлж, мэтгэлцээн хийнэ. Мэтгэлцээнийг телевизээр үнэ төлбөргүй нэвтрүүлэхээр хуульчилсан. Мэтгэлцээний хуваарийг Сонгуулийн ерөнхий хороо МҮОНРТ-тэй батлах юм байна.

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА 17 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ

Нэр дэвшигч үнэмлэхээ авснаас хойш сонгуулийн сурталчилгаа 17 хоног үргэлжилнэ. Сонгогчдын саналыг худалдаж авах зорилгоор эд зүйл тараах, үйл ажиллагаа явуулах хориотой.

Нэг нэр дэвшигчийг цахим сурталчилгаанд зарцуулах зардлын дээд хэмжээ тухайн нэр дэвшигчийн нийт зардлын 15 хувиас хэтрэхгүй. Нэр дэвшигч их хэмжээний мөнгө цахим сурталчилгаанд зарцуулахыг үүгээр хязгаарлаж буй аж.

Сонгуулийн сурталчилгааг аль болох зардал багатай явуулна. Аудитын ерөнхий газрын тухайн нутаг дэвсгэр, байршил, өрхийн болон сонгогчийн тоонд үндэслэн зардлын дээд хэмжээг гуравдугаар сарын 1-нээс өмнө тогтоож нийтэд мэдээлнэ. Нийтэд мэдээлсний дараа улс төрийн нам эвслүүд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, АТГ-т өгнө.

Мандатын тоо зарим газарт дээд тал нь 10 байгаа тул саналын хуудасны хэмжээ бидний өмнө нь өгч байснаас илүү том болно. Хэдэн нам, эвсэл, бие даагч нэр дэвшихийг одоогоор тооцох боломжгүй. Саналын хуудас нь “Нэр дэвшигчид өгөх саналын хэсэг”, “Нам, эвсэлд өгөх саналын хуудас” гэсэн хоёр хэсэгтэй. Сонгогч тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн нэрний өмнөх дугаарыг дугуйлна.

Иргэд, сонгогчид манай тойрогт хэдэн хүн нэр дэвшиж байна гэсэн мандатын тоог мэдэх хэрэгтэй. Санал өгсний дараа хуруунд бэхэн тэмдэглэгээ хийнэ. Энэ бол дахин өөр газарт санал өгөхгүй боломжгүй, санал өгснийг нотлох баримт болох юм.

Хандивын хэмжээг нэмэгдсэн ба иргэн 10 сая төгрөг хүртэл, хуулийн этгээд 30 сая хүртэлх төгрөгийн хандив өгч болно.

Саналыг хуудсыг хар машинаар тоолох ба сонгуулийн үр дүнгийн урьдчилсан мэдээллийг явуулсны дараа хяналтын гар тооллогыг улсын хэмжээнд бүх хэсэгт хийнэ. Гар тооллогын ач холбогдол нь сонгууль будилаангүй, эргэлзээгүй явагдсаны нотолгоо болно. 2012 оноос хойш зохион байгуулсан сонгуульд хяналтын тооллого зөрсөн нэг ч тохиолдол байдаггүй. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хяналтын гар тооллогыг 100 хувь хийсэн, нэг тоо зөрөөгүй гэж Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл судалгаа, сургалтын төвийн референт Б.Нямсүрэн ярив.

Нэр дэвшигч нэг цахим хуудас, нам эвслийн нэг цахим хуудас, олон нийтийн сүлжээний хуудас, бусад цахим хуудсаар сурталчилгаа хийж болно. Нэр дэвшигч өөрийн бүртгүүлсэн цахим хуудсаар сурталчилгаагаа хийнэ.

Нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагч нар л сонгуулийн сурталчилгаа хийнэ. Түгээж байгаа инфлүнсер нь ухуулагч гэж бүртгүүлж, үнэмлэх авсан бол сурталчилгаа хийж болно.

Нэр дэвшигч Сонгуулийн зардлын дансандаа хандив авч болно. Хандивын хэмжээг нэмэгдсэн ба иргэн 10 сая төгрөг хүртэл, хуулийн этгээд 30 сая хүртэлх төгрөгийн хандив өгч болно.

Ямар хүн хандив өгсөн мэдээлэл нь ил тод байх хэрэгтэй. Сонгуульд нэр дэвшихэд зардлын данс нээдэг, сонгуулийн дараа тайлан гаргана. Дансанд нь мөнгө ороогүй байсан ч хамаагүй “тэг” тайлан гаргана. Тайлан өгөөгүйгээс Сонгуулийн хуулиар хариуцлага хүлээсэн тохиолдол байдаг гэв.

Улс төр16 цаг өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм16 цаг өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Улс төр16 цаг өмнө

Монгол, Италийн парламентын бүлгүүд хамтын ажиллагааг шинэ агуулгаар эрчимжүүлэхээр санал солилцов

Дэлхий16 цаг өмнө

Трамп хогны машинтай уулзалтад иржээ

Дэлхий16 цаг өмнө

Албадан үргүй болгосон эмэгтэйчүүдэд нөхөн төлбөр олгохыг уриалжээ

Энтертайнмент16 цаг өмнө

G-Dragon хар тамхины хэргийн тухай анх удаа АМ НЭЭВ

Дэлхий16 цаг өмнө

Америкийн залуучуудын 77% нь цэргийн албанд тэнцэхгүй байна

Энтертайнмент16 цаг өмнө

100 буудалт даамын өсвөрийн ДАШТ-ээс 3 алтан медаль хүртлээ

Улс төр16 цаг өмнө

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Итали-Монголын парламентын бүлгийн даргыг хүлээн авч уулзлаа

Улс төр2 өдөр өмнө

Байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар хэлэлцэж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлттэй холбоотой статистик мэдээ цуглуулна

Дэлхий2 өдөр өмнө

Шинэ Казахстаныг байгуулах нь КАСЫМ-ЖОМАРТ ТОКАЕВЫН гол зорилго

Дэлхий2 өдөр өмнө

Хезболла шинэ удирдагчаа томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Гэр бүлийн тухай хуулийг боловсронгуй болгох ажлын хэсэг хуралдлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Их мастер Б.Мөнгөнтуул ГРАНПРИ тэмцээнд өрсөлдөнө

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий5 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ