Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Умард нутгийн ногоон бүрхэвч

Нийтэлсэн

Өвөр Монгол бол хуурай, ширүүн уур амьсгалтай, цас бороо харьцангуй бага унадаг нутаг. Жилийн дөрвөн улирлын ихэнх үед баруун хойноос чиглэсэн нөөлөг хуурай салхитай, Хятадын хамгийн их цөлжилттэй бүсийн нэгд орно. Тийм ч учраас өнгөрсөн зууны 70-аад оны сүүлчээс Хятад улс умардын гурван бүсэд 70 жилийн хугацаанд 8 үе шаттай мод тарих бодлого хэрэгжүүлж эхэлжээ. 2021-2030 он хүртлэх арван жил бол энэхүү стратегийн 6 дахь шат бөгөөд гол бүтээн байгуулалтыг дуусгаж, цөлжилттэй тэмцсэн амжилтаа бэхжүүлэх зангилаа үе юм.

Ногоон хөгжил бол зайлшгүй сонголт болоод байна. Дэлхий нийт үүнийг маш сайн ойлгодог болжээ. ХКН-ын 20-р хурлын тайланд “Эх байгалийг хүндэтгэж, байгалийн өөрийн хуулиар түүнийг хамгаалах нь социализмын орчин үеийн улс орныг бүх талаар бүтээн байгуулах дотоод шаардлага юм” гэжээ. 2023 оны долдугаар сард Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин үндэсний экологийн орчныг хамгаалах тухай хурал дээр “Үзэсгэлэнт сайхан Хятад орны бүтээн байгуулалтыг бид улсаа хүчирхэгжүүлж, үндэстнээ мандуулах үзэл санааны тэргүүнд тавих хэрэгтэй. Хот хөдөөгийн амьдралын орчныг сайжруулан төгөлдөршүүлж, экологийн сайн орчин бүрдүүлж, үүгээрээ өндөр чанартай хөгжлийн тулгуур болгоно” гэж цохон тэмдэглэжээ.

Уламжлалт эрчим хүчийг өөрчлөн сайжруулж, ногоон эрчим хүчийг хөгжүүлж, үндэсний эрчим хүчний хүчирхэг бааз байгуулах нь Өвөр Монголын хөгжлийн амин чухал асуудал юм. Үүний тулд шинжлэх ухаанд түшиглэсэн ногоон хөгжлийн бүтээлч хэлбэрийг дэмжиж, хамгийн гол нь эх байгальд ээлтэй, экологийн соёл иргэншлийг бүтээн байгуулах нь зүйтэй гэдгийг Хятад улс чухалчилж байна.

Энэ бодлого үр дүнд хүрч буйн бодит идэрхийлэл бол Улаансухайн бүс болж байна. Уул ус, ой хөвч, намгархаг газар, элсэн манхныг цогцоор нь хамгаалж, системтэй нөхөн сэргээж эхэлжээ.

Урдын Өмнөд хошууны нутаг Улаансухайн бүс бол Шар мөрний сав газрын хамгийн том намгархаг газар бөгөөд дэлхийн цөл, хагас цөлжсөн бүсэд ховор тохиолдох тал нутгийн том нуур юм. Нуурын талбай 293 хавтгай дөрвөлжин км байдаг. Улаансухайн намагт газар нь тухайн бүсийн усыг цэвэршүүлэх байгалийн шүүлтүүр төдийгүй, Шар мөрний үерээс сэргийлэх чухал үүрэгтэй юм.

Харамсалтай нь 1990-ээд оноос хойш Улаансухайн байгалийн усан сан багасаж, хотын бохир усыг тийш нь цутган бохирдуулж, экологийн чадавх буурч байсан юм. Харин сүүлийн жилүүдэд сав газрыг  бүхэлд нь хамруулж иж бүрэн менежмент хийж, нөхөн сэргээснээр энэ бүс нутгийн экологийн орчин эрс сайжирч, усны чанар ерөнхий тавдугаар түвшинд хүрч, 264 зүйлийн шувуу чуулж, 22 төрлийн загас амьдрах болсон байна.

Хүндрэл бэрхшээлээс шантралгүй, уйгагүй зүтгэж Хятадын умард нутгийн ногоон халхавчийг улам бат бөх болгон цөлжилттэй тэмцэх шинэ гайхамшгийг бүтээнэ. Энэхүү шинэ үзэл баримтлалаар уул ус, ой хөвч, тариалангийн газар, нуур цөөрөм, хээр тал, элсэн цөлийг цогцоор нь хамгаалан засаж, цөлжилтөөс урьдчилан сэргийлж, цөлжсөн газрыг ойжуулах их ажил хүлээж байна. Орон нутгийн өвөрмөц байдалд зохицсон бодлого хэрэгжүүлж 2030 он гэхэд умард нутгийн ногоон хөгжлийг бүрэн хэрэгжүүлэх зорилготой юм. Үүний зэрэгцээ “НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенц”-ын дагуу цөлжилттэй тэмцэх олон улсын үйл ажиллагаанд нэгдэж, “Бүс ба зам” дагуух улс, бүс нутагтай хамтарч, бодлого, туршлага, мэдээллээ солилцож, шороон шуурга зэрэг гамшигт үзэгдлийг багасгахад бодитой хамтрахыг зорьж байна.

Дөчин жил… Энэ бол улс орны хувьд тийм ч урт хугацаа биш. Гэвч энэ дөчин жилд шаргуу хөдөлмөрлөж цөлжилтийн бүсийн эдийн засаг нийгмийн хөгжил, экологийн орчинд түүхэн шинэ өөрчлөлт хийж, 1977 онд ойн бүрхэвч 5.05 хувь байсан бол 2020 онд энэ хэмжээ 13.84 хувь болж өсжээ. Энэ тухай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш, “Хятад улс газар шорооны элэгдлийг тогтоон барьж, цөлжиж байгаа болон элсэн цөлийн талбайг багасгаж, 2030 онд хүрэхээр төлөвлөсөн дэлхий нийтийн зорилтод асар их хувь нэмэр оруулсан” гэж онцлон хэлсэн юм. НҮБ-ын индэрээс ингэж үнэлэгдэхэд төрийн бодлого, хөдөлмөрч ард түмний хөлс хүч, ургаж цэцэглэсэн ногоон ой, ногоон тал, ногоон толгод нөлөөлсөн нь дамжиггүй.

Сүүлийн хоёр жил уур амьсгалын нөлөөгөөр Хятадын умард нутагт шороон шуурга илүү дэгдэх боллоо. Цөлжилттэй тэмцэж, түүнийг засах үйл явц нь уулын хяраар чулууг дээш татахтай адил. Бага зэрэг сэтгэл алгасарвал уруудах эрсдэлтэй учраас энэ зорилгыг урт хугацааны түүхийн үүрэг хариуцлагаа болгох ёстой. Цөлжилтөөс иж бүрэн урьдчилан сэргийлж, Хятадын умард, баруун хойд, зүүн хойд нутгийн ойн бүс зэрэг экологийн гол төслүүдийг хэрэгжүүлж үр дүнд хүргэх нь Хятадын экологийн аюулгүй байдал, тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой.

Сүүлийн жилүүдэд Хятад улс экологийн орчин, байгалийн нөөцийн удирдлага, хууль дүрмийг шинэчилж, экологийн орчны хамгаалалтын тогтолцоо системтэй сайжирч байна. Экологийг хамгаалах, хянах, гол нууранд дарга томилох, хамгаалалтын улаан шугам тогтоох зэрэг цогц тогтолцоо нь тус салбарын цаашдын хөгжилд хүчтэй баталгаа болж байгаа юм. Энэ бодлого Өвөр Монголд бодитой сайн хэрэгжиж, Хятадын умард нутгийн ногоон халхавч ногоон хэрэм болтлоо өсч, ногоон эрчим хүч, ногоон хөгжил урьд байгаагүй түвшинд хүрч нэмэгдэж байгаа юм.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа