CRI Монгол радио
“Хавар саатсан Хятад орон” хэвлэл мэдээллийн арга хэмжээ болов
Гуравдугаар сарын 13-нд Хятадын Төв Радио Телевиз, Америк дахь Хятадын худалдааны нийгэмлэгийн Чикаго хотын салбартай хамтран зохион байгуулсан “Хавар саатсан Хятад орон” дэлхийн хэвлэл мэдээллийн хэлэлцүүлэг Чикагогийн их сургуульд болов. Хятадын Суртал Ухуулгын Яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэн Хайшюн, БНХАУ-аас АНУ-д суугаа элчин сайд Ше Фэн нар хэлэлцүүлэгт видио бичлэгээр илгээлт явуулав.
Шэн Хайшюн хэлэхдээ, жил бүр зохиогддог Хятадын хоёр чуулган амжилттай өндөрлөлөө. Ши Жиньпин дарга Хятадын эдийн засгийг өндөр чанартай хөгжүүлэхэд анхаарч, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин гэдэг үндсэн ойлголтыг онцолсон. Өнгөрсөн онд Хятадын эдийн засаг 5.2 хувь өссөн нь дэлхийн өсөлтийн гуравны нэгийг бүрдүүлсэн юм. Их өгөгдөл, шинэ эрчим хүч, хиймэл оюун ухаан зэрэг тэргүүлэх салбарын эрэл хайгуул шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчинд тасралтгүй эрч хүч өгч байна гэжээ.
Ше Фэн хэлэхдээ, Энэ жил Хятад, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд Ши Жиньпин дарга болон Жо Байден ерөнхийлөгч нар харилцан баярын цахилгаан илгээж, Хятад, Америкийн харилцааг тогтворжуулж, хөгжүүлэхийн төлөө хамтарч ажиллана гэж онцлон тэмдэглэсэн. Хятад улс Америктай хамтран ажиллаж, “Сан Францискогийн алсын хараа”-г бодит ажил болгож, Хятад Америкийн харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ.