CRI Монгол радио
“Хятадын хөгжлийн форум 2024” чуулга уулзалт болов
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 3-р сарын 24-нд Бээжинд болсон Хятадын хөгжлийн форумын 2024 оны жилийн ээлжит бага хурлын нээлтийн ёслолд оролцож, илтгэл тавив.
Ли Чян хэлэхдээ, энэ удаагийн уулзалт “Хятадын тогтвортой хөгжил” сэдэвтэй бөгөөд энэ нь Хятадын урт хугацааны эдийн засгийн хөгжлийн бодитой тодорхойлолт төдийгүй, Хятадын урт хугацааны эдийн засгийн хөгжил, эдийн засгийн тогтвортой байдал, өндөр чанартай хөгжилд нийгмийн бүхий л давхаргын санаа зовнил, хүлээлтийг бүрэн илэрхийлж байгаа юм. Өнгөрсөн онд бид Ши Жиньпинээр төв болгосон Намын Төв Хорооны хүчтэй удирдлаган дор гадны дарамт шахалтыг сөрж, дотоодын хүндрэл бэрхшээлийг даван туулж, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн зорилтыг бүтэн жилийн турш амжилттай биелүүлж чадсан юм. Эдийн засгийн сэргэлт үргэлжлэн бэхжиж, шинэ аж үйлдвэр, шинэ загвар, шинэ хөдөлгөгч хүчнүүд нь өсөлтөө түргэтгэж, Хятадын эдийн засаг уян хатан, асар их нөөцтай, амьдрах чадвартай, урт хугацааны эерэг суурьтай байгаа зэрэг үзүүлэлтүүд өөрчлөгдөөгүй байна гэжээ.
Жил бүр болдог энэхүү хурлыг Хятадын Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төв зохион байгуулдаг. Нээлтийн ёслолд Дэлхийн Банкны ерөнхийлөгч Пэн Аньжэ, ОУВС-гийн ерөнхийлөгч Кристалина Георгиева болон гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, олон улсын байгууллагын төлөөлөгчид зэрэг 400 орчим хүн оролцов.