CRI Монгол радио
Ши Жиньпин чухал зааварчилгаа өгөв
ХКН-ын төв хорооны намын сургууль (Үндэсний удирдлагын дээд сургууль)-ийн залуу боловсон хүчнийг бэлтгэх 2024 оны хаврын улирлын сургалт 3-р сарын 1-ний өглөө ХКН-ын төв хорооны намын сургууль дээр нээлтээ хийлээ.
ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал үүрэг даалгавар өгч, онцлон тэмдэглэхдээ, залуу боловсон хүчин бол нам, улс орны хөгжлийн шинэ хүч, Хятадын онцлогтой социализмын үйл хэргийг залгамжлагч юм. Хөгжлийн шинэ аянд, залуу боловсон хүчин хүнд үүрэг хариуцлага үүрч, ихийг бүтээх асар их нөөц бололцоо бий бөгөөд анхны эрхэм зорилгоо эрхбиш марталгүй санаж, идэвх зүтгэлтэй мөртөө санаачлагатай ажиллаж, түүхийг уламжлан залгамжлахын тулд сайтар хичээн мэрийх ёстой гэжээ.
Ши Жиньпин онцлон шаардахдаа, бүх шатны намын байгууллагууд улс төрийн өндөр хариуцлага, түүхэн эрхэм зорилгоо сайтар ухамсарлан, залгамжлагчдын үндсэн төлөвлөгөөг сайтар ойлгон биелүүлж, шилдэг залуу боловсон хүчнийг төлөвшүүлэх, сонгон шалгаруулах хэвийн ажлын механизмыг боловсронгуй болгож, боловсролын удирдлагыг хатуу хянан чангатгаж, хүчирхэг улс орныг төлөвшүүлэх, улс үндэстний сэргэн мандалтын чухал үүргийг гүйцэтгэх найдвартай залгамжлагчдыг тасралтгүй хүмүүжүүлэн бий болгох хэрэгтэй гэжээ.