CRI Монгол радио
Ши Жиньпин сургалтын номд оршил бичжээ
Нийтэлсэн
9 сар өмнөНийтлэлч
MongolХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин удахгүй хэвлэгдэх үндэсний боловсон хүчний судалгаа, сургалтын зургаа дахь цуврал номд оршил бичжээ.
Тэрээр оршилд онцлохдоо, Хятад маягийн шинэчлэл нь хүчирхэг улс орныг байгуулж, улс үндэстнээ сэргэн мандуулах өргөн зам бөгөөд хүн төрөлхтөнд орчин үеийн хөгжилд шилжих шинэ замыг нээж, хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хэлбэрийг бий болгож байна. Манай намын хувьд энэ бол түүхэн гавьяа, практикийн хүнд сорилт юм. Намын дотооддоо эв нэгдэл, ажил мэргэжлийн хөгжлийг дэмжих онолын зэвсгийг яаралтай ашиглах хэрэгтэй гэжээ.
Тус сургалтын номыг “Боловсон хүчин бэлтгэх үндэсний сурах бичиг эмхэтгэх, хянан удирдах зөвлөл” зохион байгуулж, редакторлосон бөгөөд нийт 9 номтой, “Ардын хэвлэлийн газар”, “Намын бүтээн байгуулалтын унших ном” хэвлэлийн газраас хэвлүүлэн гаргажээ.