Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Дипломат харилцаагаа сэргээсний дараах анхны айлчлал юуг харуулав

Нийтэлсэн

Нэг нь дэлхийн хамгийн том хөгжиж буй орон, нөгөө нь Номхон далайн хөгжиж буй жижиг арлын орон болох Хятад, Науру хоёр улсын найрамдал 2024 оны хавар улам гүнзгийрч эхлэв.

Гуравдугаар сарын 24-29-ний өдрүүдэд Науру улсын Ерөнхийлөгч Адиан БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Энэ оны нэгдүгээр сард Хятад, Науру хоёр улс дипломат харилцаагаа сэргээснээс хойш Науругийн ерөнхийлөгчийн Хятадад хийж буй анхны айлчлал нь энэ юм. 25-ны үдээс хойш, Хятад улсын дарга Ши Жиньпин ерөнхийлөгч Адиентэй хэлэлцээ хийж, найрамдал нь ямар ч өмнө хойно гэж ялгахгүй, харилцаагаа эхлүүлсэн л гэрэлт ирээдүй хүлээж байдаг, хамтын ажиллагаа нь том жижиг гэж ялгалгүй, үнэнч л байх юм бол үр дүнд хүрнэ хэмээн онцолсон бол Ерөнхийлөгч Адион хэлэхдээ, Науру улс Хятад улс нь том жижиг гэлтгүй эрх тэгш байх гэсэн тууштай зүтгэлийг өндрөөр үнэлж, нэг Хятадын зарчмыг баримталж, Хятад улстай хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ. Хоёр улсын төрийн тэргүүний харилцан ярианаас асар их мэдээллийг унших боломжтой юм.

1-р сард дипломат харилцаагаа сэргээснээс хойш удаагүй 3-р сард Хятадад айлчлал хийсэн явал бол нэг Хятадын зарчим нь Хятад Науругийн харилцааны хөгжлийн тулгуур болсон юм. Ерөнхийлөгч Адиен Хятадад айлчлах үеэр хоёр тал энэ зарчмыг дахин нотлов. Адиен Хятад улстай дипломат харилцаагаа сэргээхийг “түүхийн зөв талд зогсож байна” гэж онцлоод “Науру, Хятадын харилцааны чухал үйл явдал” гэж мэдэгджээ. Энэ нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1971 оны 2758 тоот тогтоолоор батлагдсан нэг Хятадын зарчим дэлхий нийтийн зөвшилцөл болсныг дахин харуулж байна. Үүний зэрэгцээ Науругийн ерөнхийлөгчийн Хятадад хийж буй айлчлал нь Тайваний цөөхөн “дипломат харилцаа улс” гэгдэх улсуудад нэг Хятадын зарчим бол ерөнхий чиг хандлага, ард түмний хүсэл эрмэлзэл гэдгийг ухаарч, зөв шийдвэрээ аль болох хурдан гаргах ёстойг сануулж байна.

Ерөнхийлөгч Адиений Хятадад хийсэн айлчлалын үеэр Науру улс Хятадтай “Бүс ба зам”-ыг хамтран байгуулах хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан бас нэгэн орон боллоо. Хоёр орны хамтарсан мэдэгдэлд, Хятад улс “Бүс ба зам” санаачилгын хамтын бүтээн байгуулалт болон Науругийн хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, худалдаа хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, загас агнуур, ашигт малтмалын шинжлэх ухааны хөгжил, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Науру улсад бие даасан, тогтвортой хөгжилд хүрэхийн тулд өөрсдийн чадавхийн хүрээнд туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэжээ.

“Бүс ба зам” санаачилгыг хамтран бүтээн байгуулснаар Номхон далайн бүс нутгийн олон орны эдийн засгийн түвшин дээшилж, иргэдийн амьжиргаа, сайн сайхан байдал дээшилснийг Науруын засгийн газар, ард түмэн харж байна. Хятад, Науру хоёрын хамтран “Бүс ба зам” төслийг хэрэгжүүлснээр хоёр тал далайн усыг давсгүйжүүлэх, ногоон эрчим хүч, дахин ашиглах хөгжил зэрэг олон талт хамтын ажиллагааны цэгүүдтэй болж, тэдэнд асар их боломж бий. Энэ нь хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд шинэ түлхэц болно гэж шинжээчид онцолж байна.

Номхон далай нь Хятад, Науру хоёр орныг холбодог. Хоёр улс хоёулаа “Дэлхийн өмнөд”-ийн гишүүн юм. Ерөнхийлөгч Адиений Хятадад хийсэн айлчлалын эерэг үр дүн нь Номхон далайн арлын орнуудын энх тайван, хөгжлийг ахиулж, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг ахиулж, хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалж, өргөжүүлэх болно. Энэ нь хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг дэмжихийн зөв утга учир мөн.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа