CRI Монгол радио
Богино хэмжээний видео бичлэгийн үндэсний бааз нээгдэв
Хятадын төв радио телевиз болон Жэжян мужийн засгийн газраас хамтран байгуулсан Богино хэмжээний видео бичлэгийн үндэсний (Ханжөү) баазын нээлтийн ёслол 4-р сарын 26-нд Жэжян мужийн Ханжөү хотод болж, уг баазын шилдэг бүтээлүүдийг туурвих төлөвлөгөөг нэгэн зэрэг нийтэлжээ.
Уг арга хэмжээний тухайн талбай дээр, Богино хэмжээний видео бичлэгийн үндэсний (Ханжөү) баазын хиймэл оюун ухаан үйлдвэрлэх туршилтын төв, Хятадын төв радио телевиз (Ханжөү)-ийн богино хэмжээний видео бичлэгийн баазын хязгаарлагдмал компанийг Хү Жинжюнь, Жао Чэн нар хамтдаа нээлээ.
Богино хэмжээний видео бичлэгийн үндэсний (Ханжөү) баазын төсөл нь ХКН-ын төв хорооны суртал ухуулгын газраас батлагдсан бөгөөд Хятадын төв радио телевиз болон Жэжян мужийн засгийн газар хоорондоо стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх чухал агуулга байж, мөрний соёлын аж үйлдвэрийн бүс болон соёлын бүтээлийн гол бүсэд байрлаж, зүүн талаараа Чяньжян мөрний шинэ хотын CBD-тэй залгаж, хойд талаараа Шихү нуурын үзэмжит бүсийг түшиж, Ханжөү хот мөрөн голоо ашиглан хөгжихийг бүх талаар дэмжих гол бүс болон тэргүүн чухал бааз болох юм.