CRI Монгол радио
Суринамын Ерөнхийлөгчтэй хийсэн ярилцлага
Суринамын Ерөнхийлөгч Чандрикапесад Сантокхи саяхан ХТРТ-ийн “Leaders talk” сувагт тусгай ярилцлага өгөв. Латин Америк ба Карибын тэнгисийн бүсийн орнуудаас энэ жил БХНАУ-д айлчилсан анхны төрийн тэргүүний хувьд тэрээр Хятад Суринам түүхийн салшгүй холбоотой болохыг тодорхойлжээ. Тэрээр Хятадын цагаан сарыг хууль ёсны амралтын өдөр болгохоо мэдэгдсэн бөгөөд Суринамын эдийн засгийн хөгжилд оруулсан Хятад хүмүүсийн асар их хүчин зүтгэлийг олонтаа үнэлж байсан юм. Чандрикапесад Сантокхи мөн “Бүс ба Зам” санаачилгыг сайшааж буйгаа илэрхийлж, Хятад улс дэлхийн хөгжил цэцэглэлд шинэ зам санаачилсан хэмээн үнэлжээ.
Чандрикапесад Сантокхи хэлэхдээ, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга нь ядуурлыг бууруулах зорилготой бөгөөд дэлхийн аюулгүй байдлын санаачилга, “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах санаачилга нь дэлхийн хөгжил цэцэглэл, дэд бүтцээр холбогдохыг дэмжин, бүс нутгуудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд ач тустай юм. Ши Жиньпин даргын үзэл баримтлалууд амжилтад хүрч байгаа бөгөөд цаашид илүү олон улс орнууд түүний үзэл баримтлалд суурилсан хөгжлийн замналаар замнах болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.